Илон Маскийг худалдаж авснаас хойш X платформын зах зээлийн үнэлгээ 72 хувиар унажээ
1 сарын 3. 7:220

Нийгмийн сүлжээний X платформыг (хуучнаар Twitter) Илон Маск худалдаж авснаас хойш тус компанийн зах зээлийн үнэлгээ 70 гаруй хувиар буурсан нь судалгаагаар тогтоогджээ.

Дэлхийн хөрөнгийн удирдлагын Fidelity компани тус платформ өдгөө 12.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна хэмээн мэдээлснийг АНУ-ын Axios хэвлэл мэдээллийн агентлаг өнгөрсөн сарын 31-ний өдөр онцолжээ.

Өөрөөр хэлбэл 2021 онд Маск Twitter-ийг 44 тэрбум ам.доллароор худалдаж авч байсантай харьцуулахад хоёр жил хүрэхгүйн хугацаанд тус компанийн үнэлгээ 71.5 хувиар буурсан гэсэн үг юм. Fidelity компанийн зүгээс X-ийн үнэлгээ өнгөрөгч арваннэгдүгээр сард л гэхэд 10.7 хувиар буурсан хэмээн дурджээ.

Fidelity компани X платформын үнэ цэн ийнхүү буурах болсон шалтгааныг тайлбарлахдаа Маскыг гол буруутан хэмээн тодотгосон байна. Гэсэн хэдий ч Fidelity компанид X-ийн санхүүгийн гүйцэтгэлийн талаарх дотоод мэдээлэл тийм ч хангалттай байхгүй гэдгийг Axios агентлаг тайлбарласан ба бодит байдал дээр X-ийн үнэлгээ арай өөр ч байж болох аж.

Түүнчлэн Bloomberg News агентлаг саяхан эх сурвалжаас иш татан X-ийн удирдлагууд өнгөрсөн жил зар сурталчилгаа болон захиалгаас 3 тэрбум ам.долларын орлого олох зорилт тавьсан хэдий ч бодит байдал дээр үүнээс хамаагүй доогуур орлоготой ажилласан болохыг мэдээлсэн байна. Өнгөрсөн жил X зар сурталчилгаанаас 2.5 тэрбум ам.долларын орлого олсон гэсэн тооцоо бий. Тодруулбал өнгөрсөн оны 1-р улирлаас 3-р улирал хүртэл улирал тутамд ойролцоогоор 600 сая ам.долларын орлоготой ажилласан бөгөөд 4-р улиралд ч мөн ийм хэмжээний орлого олсон байх магадлалтай байгаа юм.

Илон Маск 2021 онд X-ийг худалдаж авахаас өмнө тус компанийн жилийн борлуулалт 5 тэрбум ам.долларыг давж байсан ба тухайн үед зар сурталчилгааны орлого нийт борлуулалтын 90 орчим хувийг эзэлж байжээ. Харин өдгөө нийт борлуулалтад зар сурталчилгааны эзлэх хувь ердөө 70-75 хувь хүрч буурад байгаа юм.

Х платформ худал мэдээлэл, хэт даврагч үзэл, дарангуйлагч дэглэмийг сурталчилсан зэрэг мэдээ мэдээлэлд ямар ч шүүлтүүргүй хандаж байна гэх шалтгаанаар зар сурталчилгааны орлого буурахад хүрсэн байна. Хэвлэл мэдээллийн салбарын хяналтын байгууллага болох Media Matters өнгөрсөн сард гаргасан тайландаа, X платформ IBM, Apple зэрэг компаниудын сурталчилгааг нацизмыг сурталчилсан контентын хажууд байрлуулсныг онцлон тэмдэглэжээ. Энэхүү тайлан нийтлэгдсэний дараа IBM, Apple, Disney, Comcast, Paramount зэрэг дэлхийн томоохон компаниуд X платформ дээрх сурталчилгаагаа зогсоохоор шийдсэн байна.

Эдгээр томоохон компаниуд сурталчилгаагаа зогсоосонтой холбогдуулан Британийн ВВС телевиз “Илон Маск өнгөрсөн жил 44 тэрбум ам.доллароор худалдаж авсан X платформоо “өөрийн гараар” дампууруулахад тулаад байна” хэмээн ёгтолж байв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48