Цахилгаан автомашин үйлдвэрлэн нийлүүлэгч Tesla компани хямд үнэтэй, ердийнхөөс богино зайг туулах чадвартай Model S, Model X SUV загварын автомашинуудаа АНУ-ын зах зээлд танилцуулжээ. Танилцуулгыг тэд даваа гарагт өөрсдийн веб хуудсаар дамжуулан хийсэн байна.
Үйл явдлын хүрээнд Tesla компаниас мэдэгдсэнээр тэд борлуулалтаа өсгөхөөр бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг бууруулахад анхааран ажиллаж байгаа гэжээ.
Тийнхүү “стандарт” зайг туулах чадвартай S, X хувилбарууд өдгөө зах зээлд худалдаалагдаж байгаагаа Tesla-ийн хамгийн хямд хувилбаруудаас даруй 10 хувиар хямд үнэтэй худалдаалагдах гэнэ. Шинэ хувилбаруудын хувьд ирэх есдүгээр сараас хүргэлтэд гарах юм.
Эх сурвалж: The Reuters