X платформ хэрэглэгчид нэгнийгээ “блок” хийхийг хориглоно
2023, 8 сарын 21. 19:090

Баасан гарагт ноён Илон Маскийн мэдэгдсэнээр X платформ ойрын хугацаанд хэрэглэгчид нэгнийгээ ”блок” хийдэг тохиргоог цуцална гэжээ. Түүний хэлж байгаагаар энэ тохиргоо нь ямар ч утгагүй гэсэн юм.

Гэхдээ уг өөрчлөлтийн дараагаар хэрэглэгчид нэгнээ “блок” хийх боломжгүй болох ч хэн нэг хүнийг өөр рүү тань зурвас илгээхээс хориглож болох ажээ.

Харин хэрэглэгчдийн зүгээс түүний эл шийдвэрт тийм ч нааштай хандаагүй бөгөөд тэдний хэлснээр уг тохиргоог арилгаснаар тэд доромж агуулсан утга бүхий постуудаас амархан ангижрахгүй гэсэн байна.

Олон нийтийн сүлжээний платформуудын хувьд дийлэнх нь уг тохиргоог хэрэглээнд нэвтрүүлсэн байдаг тул хэрэглэгчид өөрсдийн үзэхийг хүсэхгүй байгаа пост, контентоо удирддаг юм. Тэгвэл Twitter буюу өдгөө X гэх болсон платформыг үүсгэн байгуулагч Жак Дорси ч эл шийдвэрийн хүрээнд хүрээнд өөрийн саналыг хэлсэн нь, “100%. Зөвхөн “mute” хийх” хэмээж, ноён Маскийн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35