Neuralink-ийн чипийг хүний тархинд суулгажээ
1 сарын 30. 11:441

Америкийн бизнес эрхлэгч Илон Маскийн нейротехнологийн Neuralink компанийн мэргэжилтнүүд нэгдүгээр сарын 28-ны өдөр анх удаа хүний тархинд чип суулгах мэс ажилбарыг амжилттай гүйцэтгэлээ.

"Өчигдөр эхний хүнд Neuralink-ийн чипийг суулгалаа. Мэс заслын дараах эдгэрэлт сайн байна" гэж Маск X (хуучнаар Twitter) сүлжээнд бичжээ. Эхний мэдээллүүдийг үзвэл, төхөөрөмжийн үзүүлэлтүүд итгэл төрүүлэхээр харагдаж байна гэж тэрбээр онцолсон байна.

Neuralink-ийн анхны бүтээгдэхүүнийг Telepathy гэж нэрлэсэн бөгөөд уг суулгац нь гар утас, компьютерийг бодлоороо удирдах боломжийг олгох ажээ. И.Маск "Эл суулгацын эхний хэрэглэгчид нь гар хөлөө хянах чадвараа алдсан хүмүүс байх болно" гэдгийг онцолсон байна. "Стивен Хокинг өөрийн санаа бодлыг текстийг хурдан бичигч машинаас илүү хурднаар илэрхийлж чадах байсан гээд төсөөлөөд үз дээ. Энэ бол бидний зорилго" гэж тэрбумтан тайлбарлалаа.

“Neuralink” компанийг И.Маск 2016 оны долоодугаар сард байгуулсан бөгөөд тус компани хүний ​​тархинд суулгаж болох чипүүдийг бүтээж байна. Ийм мэдрэлийн интерфэйс нь алс ирээдүйд хүнийг хиймэл оюун ухааныг эсэргүүцэх чадвартай киборг болгох боломжтой бөгөөд бодлын хүчээ ашиглан компьютерыг шууд удирдаж сурахад хүмүүст тусална.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
0
7
0
7
7
5
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
ккк
202.21.124.130
   /
1 сарын 30. 12:28

яаж уншаад бгаам бэ... үсэг мэддэг хүн юмуу ккк

Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47