Дэлхийн гар утасны үзэсгэлэн Барселона хотноо нээгдлээ
2 сарын 27. 12:340

Дэлхийн гар утасны технологийн томоохон үзэсгэлэн болох “Mobile World Congress” /MWC/ Испанийн Барселона хотноо даваа гарагт албан ёсоор эхэллээ.

Энэ онд зохион байгуулагчид "Ирээдүй бол бүхнээс дээгүүр" гэсэн үзэл баримтлалд гол анхаарлаа төвлөрүүлж, ирээдүйн чадавхыг хэрэгжүүлэхийн тулд салбарууд, тивүүд, технологиудийг нэгтгэхийн ач холбогдлыг онцлох юм.

Тус үзэсгэлэнг зохион байгуулагч байгууллага болох олон улсын үүрэн холбооны операторууд ба харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооноос /Global System for Mobile Communications Alliance, GSMA/ мэдээлснээр, энэ удаагийн үзэсгэлэнг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс 95 мянга орчим хүн ирэх ажээ. Өнгөрсөн онд 88.5 мянган хүн зочилж байжээ.

Төхөөрөмжүүд, сүлжээнүүдэд хиймэл оюун ухааныг ашиглах, 5G, 6G сүлжээнүүдийн технологиудыг хөгжүүлэх, харилцан холболтыг өргөжүүлэх зэрэг нь үзэсгэлэнгийн гол сэдвүүд байх юм.

GSMA-ийн ерөнхий захирал Матс Гранрид үзэсгэлэнг нээж хэлэхдээ, тулгамдаж буй бэрхшээл, боломжуудтай зохицон нийцэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. “Бид хамтдаа байхдаа хүчтэй. Манай оролцогчдын талаас илүү хувь нь гар утасны үндсэн экосистемээс гадуурх салбаруудаас ирсэн тул MWC нь нэг салбарыг төлөөлөхөө больсон. Харилцан зохицолдлогоо нь биднийг нэгтгэж байгаа бол технологи нь боломжуудыг нээж өгч байна" гэж М.Гранрид хэлэв.

Энэ онд MWC-т 2400 орчим компани бүтээгдэхүүнээ танилцуулах бол 1100 орчим илтгэгч оролцоно. Үзэсгэлэн хоёрдугаар сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.


Эх сурвалж: Xinhua /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35