АНУ: БНХАУ-ын 27 компанийг “экспортын түр хяналтын жагсаалт”-аас хасчээ
2023, 8 сарын 23. 4:020

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлснээр, АНУ-ын Худалдааны яам Хятадын 27 компани, аж ахуйн нэгжийг "экспортын түр хяналтын жагсаалт"-аас хассан байна.

Тэдгээрийн дотор лити батарейны материал үйлдвэрлэгч Guangdong Guanghua Science and Technology хими технологийн компани, мэдрэгч үйлдвэрлэгч Nanjing Gaohua Science and Technology зэрэг компаниуд багтсан болохыг Bloomberg News агентлаг мэдээлэв.

“Экспортын хяналтын хар жагсаалт”-д оруулахаасаа өмнө аливаа аж ахуй нэгж, компанийг энэхүү түр жагсаалтад хамруулж, үйл ажиллагаа, бүтээгдэхүүнтэй холбоотой хяналт, шалгалтыг хийдэг байна.

АНУ-ын Худалдааны яамны зүгээс мэдэгдэхдээ тус компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгчтэй холбоотой шалгалт амжилттай дууссаны үндсэн дээр уг арга хэмжээ авсан хэмээн тайлбарлажээ.

АНУ-ын Худалдааны сайд Жина Реймондо Хятадад хийх айлчлалын өмнө энэ тухай мэдэгдсэн бөгөөд тэрээр энэ сарын 27-ноос эхлэн дөрөв хоногийн хугацаатай БНХАУ-ын Бээжин, Шанхай хотод айлчилж, хагас дамжуулагч, газрын ховор элементийн экспортын зохицуулалт зэрэг цаг үеийн асуудлаар ярилцах төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35