АНУ: Энэ жил цахилгаан автомашины борлуулалт түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна
2023, 11 сарын 24. 3:280

Ассошиэйтед Пресс агентлагийн орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдээлснээр, энэ онд АНУ дахь суудлын автомашины нийт борлуулалтын 9 хувийг цахилгаан хөдөлгүүрт автомашин эзэлж, түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа талаар онцлов. Энэ нь Хойд Америкт үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд татаас олгодог “Инфляцийг бууруулах тухай хууль”-ийн үзүүлж буй нөлөө хэмээн шинжээчид тайлбарласан байна.

Өнгөрсөн жил борлуулагдсан нийт шинэ автомашины 7.3 хувийг цахилгаан автомашин эзэлж байсантай харьцуулахад энэ нь өссөн үзүүлэлт юм.

АНУ-ын хувьд цахилгаан автомашины борлуулалт хурдацтай нэмэгдэж байгаа хэдий ч Хятад, Герман, Норвегийн түвшинд хүрэх болоогүй байгааг Ассошиэйтед Пресс агентлаг онцолжээ.

Тодруулбал Хятадад энэ оны эхний хагас дахь нийт суудлын автомашины борлуулалтын бараг 33 хувийг цахилгаан автомашин эзэлж байсан бол Германд мөн хугацаанд энэ үзүүлэлт 35 хувьд хүрсэн байна. Харин Норвегид шинэ автомашины нийт борлуулалтын 90 хувь нь цахилгаан автомашин байдаг аж.

“Инфляцийг бууруулах тухай хууль”-д тусгаснаар хэрэглэгчид хуучин болон шинэ цахилгаан автомашин худалдаж авахдаа тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд 7500 ам.доллар хүртэлх татварын хөнгөлөлт эдэлдэг юм. Түүнчлэн цахилгаан автомашины гол “зүрх” болох батарейны түүхий эдийн үнэ буурсан явдал нь борлуулалт нэмэгдэхэд чухал нөлөөг үзүүлсэн гэх дүгнэлтийг ч шинжээчид хийж байна.

Уолл Стрит Журнал сонин “Инфляцыг бууруулах тухай хууль”-ийн ачаар АНУ-ыг чиглэсэн Ази, Европын орнуудын автомашины экспортын хэмжээ ч мөн өсөж байгааг дурдав.

Тодруулбал Германы хувьд энэ оны 1-р сараас 10-р сар хүртэл суудлын автомашины экспорт 2.6 саяд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар өссөн явдал бол Өмнөд Солонгосын автомашины экспорт энэ оны 10-р сарын байдлаар 57.96 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.9 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Түрээсийн зорилгоор ашиглах цахилгаан автомашинд тавигдах шаардлагыг зөөлрүүлснээр “Инфляцийг бууруулах тухай хууль”-ийн хүрээнд Өмнөд Солонгос, Япон зэрэг орнуудад үйлдвэрлэсэн автомашинууд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон нь экспортын өсөлтөд эерэгээр нөлөөлж байна хэмээн Уолл Стрит Журнал сонин дүгнэжээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43