Ж.Байден: Конгресс түр зогсолтоос зайлсхийх тохиролцоонд хүрсэн
1 сарын 8. 18:490

АНУ-ын засгийн газрын санхүүжилтийн асуудлаар Конгресс зөвшилцөлд хүрсэн гэж Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ. Түүний хэлснээр, ийм тохиролцоонд хүрснээр шатдаун буюу төсөв батлагдаагүйн улмаас засгийн газрын үйл ажиллагаа түр зогсохоос зайлсхийх боломжтой болж байна.

"Конгрессын удирдагчдын хүрсэн хоёр намын санхүүжилтийн механизм нь биднийг шаардлагагүй шатдаунаас зайлсхийх, түүнчлэн үндэсний чухал ашиг сонирхлыг хамгаалахад нэг алхам ойртуулж байна" гэж Ж.Байден мэдэгдсэн байна.

АНУ-ын Засгийн газрын 2024 оны нийт төсөв 1.590 их наяд доллар байх бөгөөд батлан хамгаалах зардалд 886 тэрбум доллар, батлан хамгаалахын бус зардалд 704 тэрбум долларыг төсөвлөжээ.

Шатдаун гэдэг нь санхүүжилтгүйн улмаас төрийн байгууллагуудын ажил зогсоно гэсэн үг юм. 11 дүгээр сард Жо Байден 2024 оны нэгдүгээр сарын 19 хүртэл Засгийн газарт түр санхүүжилт олгох тухай Конгрессоос баталсан хуулийн төсөлд гарын үсэг зурсан юм. Үүний зэрэгцээ тус хуульд Украин, Израил, Тайваньд үзүүлэх тусламжийг тусгалгүйгээр тусад нь авч хэлэлцэж байгаа бөгөөд 106 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байна.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35