Американ Эйрлайнс компани нисгэгчдийнхээ цалинг 21 хувиар нэмэх болжээ
2023, 8 сарын 23. 18:550

Даваа гарагт CNBC агентлагаас мэдээлснээр Американ Эйрлайнс авиакомпани нисгэгчдийнхээ цалинг нэмэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр тэд АНУ-ын авиакомпаниудын хүрээнд нисгэгчдийнхээ цалинг нэмэхээр шийдвэрлэсэн хоёр дахь авиакомпани болсон байна.

Тийнхүү шийдвэрийн хүрээнд Американ Эйрлайнс авиакомпани 15,000 гаруй нисгэгчийнхээ цалинг даруй 21 хувиар нэмэх болсон бөгөөд 2024 онд цалинг 5 хувиар нэмж, 2025 онд 4 хувиар, 2026 онд 4 хувиар, 2027 онд 3 хувиар тус тус нэмэх болжээ.

Үйл явдлын хүрээнд Американ Эйрлайнс авиакомпанитай хэлэлцээр хийсэн Allied Pilots Association үйлдвэрчний эвлэлээс мэдэгдсэнээр, нисгэгчид санал хураалтад нийт 95 хувийн ирцтэй оролцож, 75 хувь нь уг тохиролцоог зөвшөөрсөн санал өгсөн гэнэ. Мөн цалинг нэмэхээс гадна авиакомпанийн зүгээс нисгэгчдийнхээ ажлын цагийн хуваарь, урамшуулал, хөнгөлөлтийг сайжруулахаа амласан байна.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35