Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Дэлхий дахиныг шуугиулж буй Америкийн поп од өдгөө 35 настай Тэйлор Свифт АНУ-ын бизнес, эдийн засгийн мэдээллээр дагнан ажилладаг Forbes сэтгүүлээс гаргадаг тэрбумтнуудын жагсаалтад багтжээ.
Тодруулбал Forbes сэтгүүлээс орон нутгийн цагаар 2-ны өдөр гаргасан "2024 онд шинээр төрөн гарсан тэрбумтнууд" жагсаалтад Свифт багтсан байна.
Тус сэтгүүлийн зүгээс энэ онд төрөн гарсан шинэхэн тэрбумтнуудын дундаас хамгийн алдартай нь Свифт болохыг онцолжээ. Свифт концертын орлого болон цомог, дууны борлуулалтаас олсон орлого, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтаар нийт 1.1 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй болоод байгаа аж.
Түүнчлэн Свифт зөвхөн дуучны карьераар 1 тэрбум ам.доллароос давсан хөрөнгө хуримтлуулсан анхны хөгжмийн салбарын хүн болж буй юм. Өнгөрсөн жилээс эхлэн тэрээр дэлхийн таван тивээр "Eras Tour" аялан тоглолтоо хийсэн бөгөөд уг тоглолтоороо дамжуулан жилийн хугацаанд 1 тэрбум гаруй ам.долларын орлого олсон байна. Тэрчлэн Свифтийн ачаар тухайн орон нутгийн эдийн засгийн байдал сайжирч буй түр зуурын үзэгдлийг "Swiftnomics" хэмээн нэрлэх болоод буй юм.
Мөн тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард болсон Грэммигийн шагнал гардуулах ёслолын үеэр "Оны шилдэг цомог"-ийг дөрөв дэх удаагаа хүртсэнээр хамгийн олон удаа уг шагналыг хүртсэн амжилтыг тогтоогоод байна.
France Press агентлагийн мэдээлснээр Свифт нь Нью-Йорк, Лос Анжелес хот дахь Беверли Хиллс дүүрэг, Нэшвилл болон Род Айландын далайн эрэг орчимд гээд хэд хэдэн газарт үл хөдлөх хөрөнгөтэй.
Тэрээр энэ сарын 19-нд "The Tortured Poets Department" шинэ цомгоо гаргаж буй бөгөөд Billboard зэрэг олон чартуудыг дахин тэргүүлэх нь дамжиггүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.
Эх сурвалж: JoongAng
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй