“BRICS” бүлэг Саудын Араб, Иран зэрэг 6 орныг гишүүнээр элсүүлэхээр болжээ
2023, 8 сарын 25. 8:060

Хөгжиж буй эдийн засагтай таван орны “BRICS” бүлэг (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк) Саудын Араб, Иран, Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ), Аргентин, Египет, Этиоп зэрэг зургаан орныг гишүүнээр элсүүлэхээр болжээ.

Энэ жил тус бүлгийг даргалж буй Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса орон нутгийн цагаар 24-ний өдөр Йоханнесбург хотын Сандтон конвеншн төвд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар таван гишүүн орон “BRICS”-ийн хүрээг тэлэх зарчим, стандарт, журмын талаар санал нэгдэж чадлаа” хэмээн онцлон тэмдэглэв.

Өмнөд Африкийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны яамны мэдээлснээр Саудын Араб зэрэг 22 улс тус бүлэгт элсэх хүсэлтээ албан ёсоор тавьсан ба албан бусаар сонирхлоо илэрхийлсэн улсуудын тоо аль хэдийн 40-өөс даваад байгаа талаар дурдсан байна.

Улмаар гишүүнчлэлийг өргөжүүлснээр хамгийн түрүүнд ашиг хүртэх орон болох Өмнөд Африк “BRICS”-ийн цар хүрээг тэлэх тухай зарчим, стандарт, шаардлага, заавар, журам зэргийг багтаасан албан бичгийг боловсруулж энэхүү хурлын үеэр бусад удирдагчдад өргөн мэдүүлжээ.

Үүний үндсэн дээр гишүүн орнуудын удирдагчид өмнөх өдөр нь товлогдоод байсан хэвлэлийн бага хурлыг цуцлан байж, удтал хэлэлцсэний эцэст дээр дурдсан зургаан орныг эгнээндээ нэгтгэх шийдвэрийг гаргав.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47