"Титаник"-ийн зорчигчийн цаг 1.38 сая еврогоор зарагджээ
4 сарын 30. 9:410

Их Британид болсон дуудлага худалдаагаар “Титаник” хөлөг онгоцны нэгэн зорчигчийн халаасны алтан цаг 1.175 сая фунт стерлинг буюу 1.38 сая еврогийн үнэ хүрч зарагдсан нь уг хөлөг онгоцны сүйрлээс үлдсэн эд зүйлсээс хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол болжээ.

Дуудлага худалдааг зохион байгуулсан “Henry Aldridge & Son” ордноос мэдээлснээр, Жон Жейкоб Астор хэмээх америк саятны зүүж байсан энэхүү цагийг АНУ-ын нэгэн цуглуулагч худалдан авсан бөгөөд түүний нэрийг олон нийтэд зарлаагүй байна.

Хөлөг онгоц живж байх үед тоглож байсан хийл хөгжим уг хөлөг онгоцноос үлдсэн эд зүйлсээс хамгийн өндөр үнэ хүрч зарагдсан эд зүйлд тооцогддог байв. Энэ хөгжмийн зэмсгийг 2013 онд дуудлага худалдаагаар 1.1 сая фунт стерлингээр зарж байжээ.

"Титаник"-аас үлдсэн дурсгалын зүйлсийг худалдсанаас олсон нийт дүн "үнэхээр итгэмээргүй" гэж дуудлага худалдаачин Эндрю Олдриж онцолжээ.

Жон Жейкоб Астор бол “Титаник” хөлөг онгоцны хамгийн чинээлэг зорчигч байжээ. Хөлөг онгоц Атлантын далайд мөсөн уултай мөргөлдөн живж эхлэх тэр мөчид түүнийг хамгийн сүүлд тамхи татан зогсож байхыг харсан байна. Тэрбээр эхнэр Мадленээ аврах завинд суулгаснаар эхнэр нь амьд үлдсэн гэж түүхчид өгүүлдэг.

Тухайн үед Астор 47 настай байжээ. “Титаник”-ийг живснээс долоо хоногийн дараа түүний цогцсыг Атлантын далайгаас олсон бөгөөд хувийнх нь эд зүйлсийн дотор өөрийнх нь нэрийн энхний үсгийг сийлсэн халаасны алтан цаг байсан байна. Дуудлага худалдааны ордны төлөөлөгчдийн хэлснээр, түүний эд зүйлсийг сэргээж, гэр бүлийхэнд нь эргүүлэн өгсний дараа Асторын хүү олон жил эдэлж хэрэглэжээ.

Тухайн үеийн зорчигч тээврийн хамгийн том хөлөг онгоцод тооцогдож байсан "Титаник" хөлөг 1912 оны дөрөвдүгээр сард Саутгемптон хотоос Нью-Йорк руу аялах замдаа мөсөн уул мөргөж живсний улмаас 1500 орчим хүн амиа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52