Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарынхан ChatGPT хиймэл оюун ухааны технологитой дайн зарлажээ
2023, 8 сарын 30. 2:460

Гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оюуны өмчийн эрхийг хамгаалах үүднээс хиймэл оюун ухаан дээр суурилсан технологи болох ChatGPT-нээс татгалзаж эхэлжээ.

CNN сувгийн орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр “Disney, The New York Times, CNN зэрэг томоохон хэвлэл мэдээллийн компаниуд хиймэл оюун ухаанд суурилсан технологитой хүйтэн дайн зарлаж ChatGPT-ийн хандалтыг хааж эхэлсэн” хэмээн онцлов.

Эдгээр хэвлэл мэдээллийн агентлагууд нь өөрсдийн бэлтгэдэг контентуудыг хамгаалахын зэрэгцээ ChatGPT технологи нь хэвлэл мэдээллийн салбарт томоохон эрсдэл учруулж болзошгүй хэмээн үзэж буй аж. CNN сувгийн мэдээлснээр New York Times, Reuters, Disney, ABC зэрэг мэдээллийн хэрэгслүүд OpenAI oкомпанийн мэдээлэл цуглуулах программ хангамж буюу вэб мөлхөгч болох GPTbot-ыг хаах кодыг өөрсдийн вэбсайтдаа суулгаж байгаа талаар дурдсан байна. Учир нь тус компани хэвлэл мэдээллийн салбарынхантай оюуны өмчийн эрхийг ашиглах талаар ямар нэгэн зөвшилцөлийг хараахан хийгээгүй байгаатай холбоотой аж.

2000 орчим хэвлэл мэдээллийн компанийг төлөөлдөг News Media Alliance-ын тэргүүн Даниел Коффи хэлэхдээ “OpenAI зэрэг хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэгч компаниуд нь хэвлэл мэдээллийн салбарт хохирол учруулж магадгүй хэмээн тус салбарынхан санаа зовницгоож байна” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35