Цагаан ордон: Ким Жон Ун, Путин хоёр зэвсэг нийлүүлэх асуудлаар захидал солилцож байна
2023, 8 сарын 31. 4:380

АНУ-ын Цагаан ордны зүгээс БНАСАУ-ын дарга Ким Жон Ун болон ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар захидал солилцож байгаагийн дээр тус хоёр улсын хооронд зэвсгийн худалдааны хэлэлцээр идэвхтэй явагдаж байна хэмээн зарлалаа.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби хэвлэл мэдээллийн салбарынханд утсаар мэдээлэл хүргэх үеэрээ “ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу Умард Солонгосын Ялалтын баярын үеэр их бууны сум нийлүүлэх тал дээр туслахыг ятгах зорилгоор тус улсад айлчилсан бол албаны хүмүүсээс бүрдсэн өөр нэг багийнхан Пхеньянд айлчилж, зэвсэг нийлүүлэх асуудлаар ярилцсан” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Түүнчлэн Шойгугийн айлчлалын дараа БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун болон ерөнхийлөгч Путин нар захидал солилцож, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхээ амласан хэмээн тэрээр үргэлжлүүлэв.

Кирби үргэлжлүүлэн энэхүү өндөр түвшний хэлэлцээр ирэх саруудад ч үргэлжлэх төлөвтэй байгааг дурдаад Оросын арми зэвсгийн худалдааны хэлэлцээрийн хүрээнд төрөл бүрийн сумыг их хэмжээгээр авах магадлалтай хэмээн дурдсан байна.

Мөн тэрээр Умард Солонгос, ОХУ-ын хооронд байгуулсан гэрээнд Оросын батлан ​​хамгаалах салбарын үйлдвэрүүдийг тустай түүхий эдээр хангах асуудлыг тусгах магадлалтай хэмээгээд Умард Солонгостой зэвсгийн худалдаа хийх нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг шууд зөрчиж байгаа хэрэг хэмээн анхааруулжээ.

Тус хоёр улс ийнхүү зэвсэг худалдаалах хэлэлцээр хийж байгаа нь сунжиран үргэлжилж буй Украины дайнд ашиглагдах зэвсэг, техникийг баталгаажуулах зорилготой гэж шинжээчид дүгнэсэн байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01