АНУ: Японд 400 ширхэг “Tomahawk” пуужингийн систем борлуулахыг зөвшөөрчээ
11 сарын 20. 2:580

АНУ-ын засгийн газар Гадны орнуудад зэвсэг техник борлуулах зохицуулалтын хүрээнд “Tomahawk” далавчит пуужингуудыг Япон улсад худалдах шийдвэр гаргажээ.

АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны Батлан ​​хамгаалахын аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлаг орон нутгийн цагаар 17-ны өдөр мэдэгдэхдээ, Японы засгийн газраас хүссэн 2 тэрбум 350 сая ам.доллароор хэмжигдэх "Tomahawk” далавчит пуужингийн системийг борлуулах зөвшөөрлийг Төрийн департамент олгосон хэмээн дурдсан байна.

Тодруулбал Японы засгийн газар “Tomahawk Block 4” болон хамгийн сүүлийн үеийн загвар болох “Block 5” загвараас тус бүр 200, 200 хүртэлх тоогоор худалдаж авах хүсэлт гаргасан аж.

Ойролцоогоор 1600 километрийн тусгалтай уг систем нь дайсны довтолгооны үед пуужин хөөргөх цэгүүдэд цохилт өгөх зэрэг сөрөг довтолгооны гол “зэвсэг” болно хэмээн Японы тал харж байгаа гэв.

АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин өнгөрсөн сард Вашингтонд болсон АНУ-Японы Батлан ​​хамгаалахын сайд нарын уулзалтын үеэр Японы батлан ​​хамгаалах чадавхийг бэхжүүлэх, батлан ​​хамгаалахын зардлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ дахин илэрхийлж байсан билээ. Түүнчлэн Япон улсын 400 “Tomahawk” худалдаж авах хугацааг 2025 оны санхүүгийн жил болгон нэг жилээр урагшлуулахаар тохиролцсон аж.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2023/11/28: Тойм мэдээ
02023-11-29 10:00
АНУ: Энэ жилийн “Cyber ​​​​Monday”-н цахим худалдааны борлуулалт дээд амжилт тогтоожээ
2023-11-29 8:21
Amazon энэ онд Америк даяар 5.9 тэрбум хүргэлтийг хийж, FedEx, UPS-ийг ардаа орхисноор салбартаа тэргүүлэгч болжээ
02023-11-29 5:54
Иран улсын Гадаад хэргийн сайд Олон улсын Эрүүгийн шүүхээс Газын зурвас дахь Израилийн түрэмгийллийг зогсоохыг хүсжээ
2023-11-28 21:40
Украины тагнуулын албаны даргын эхнэрийг хордуулсан хэрэг гарчээ
2023-11-28 21:02
ТАСС: Итали улсын ОХУ-аас импортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ 85 хувиар буурчээ
2023-11-28 20:36
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Nio: 2027 он гэхэд ажиллах хүчнийхээ 30 хувийг хиймэл оюун ухаан, роботоор солино
02023-11-28 17:01
Атлантын далай дээгүүр нисэх 100 хувь эко түлштэй агаарын хөлөг өнөөдөр хөөрнө
02023-11-28 12:57
Дуучин Тэйлор Свифтийн “Eras Tour” аялан тоглолтын киног стрийминг үйлчилгээгээр хүлээн авч үзэх боломжтой болно
02023-11-28 12:36
BBC: Ойрх Дорнод дахь хортой агаар олон сая хүнийг эрсдэлд оруулж байна
2023-11-28 12:03