Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
5 сарын 2. 12:360

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ “Жеймс Уэбб” сансрын дуран Морин толгой мананцрын хамгийн тод зургуудыг авч, дэлтэй төстэй хэсгийг нь илүү нарийвчлан харуулсан байна.

Орион /Марал/ одны ордын Морин толгой мананцар нь дэлхийгээс 1300 гэрлийн жилийн алсад оршдог. Нэг гэрлийн жил нь ойролцоогоор 9.7 их наяд км-тэй тэнцдэг.

Зуу гаруй жилийн өмнө илрүүлсэн уг мананцар нь толгойгоо өргөж буй морьтой төстэй харагддаг тул ийн нэрлэсэн байна.

“Уэбб”-ийн сүүлд авсан зургуудад морины толгойтой төстэй хэсгийн дээд талыг илүү нарийвчлан авчээ. Эдгээр гайхалтай зургууд нь одон орон судлаачдад мананцрын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд тус дөхөм болж чадна.

Морин толгой бол одон орон судлаачдыг сонирхлыг ихээхэн татдаг мананцруудын нэг юм. Өнгөрсөн онд Европын “Евклид” сансрын дурангаас уг мананцарын шинэ зургийг хүлээн авч байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
02024-5-16 18:58
Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ
02024-5-16 18:55
Жейлен Брансон 6 жилийн өмнөх Леброны амжилтыг давтлаа
02024-5-16 18:51
Квант интернэтийг бий болгох чухал алхмыг хийжээ
02024-5-16 18:46
Клод Монегийн бүтээл 35 сая ам.доллароор зарагджээ
02024-5-16 18:42
Ши Жиньпин, В.Путин нар хэлэлцээ хийлээ
02024-5-16 18:40
Терроризмын эсрэг хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Кубыг хасжээ
02024-5-16 18:37