“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
5 сарын 1. 16:490

“Долоогийн бүлэг”-ийн (G7) орнуудын Эрчим хүчний сайд нар 2030-аад оны эхний хагас гэхэд нүүрсний цахилгаан станцуудыг хаах тохиролцоонд хүрсэн нь чулуужсан түлшнээс татгалзах замд хийсэн томоохон алхам боллоо.

“Бид зарчмын хувьд тохиролцсон, улс төрийн эцсийн хэлэлцээрийг мягмар гарагт байгуулна” гэж Турин хотод болж буй G7-ийн сайд нарын хурлыг даргалагч Италийн Эрчим хүчний сайд Гилберто Пичетто Фратин өчигдөр мэдэгджээ.

G7-ийн орнууд нүүрсний цахилгаан станцуудыг үе шаттайгаар хаах тохиролцоонд өнгөрсөн онд хүрсэн боловч яг хэзээ хаах талаар санал нэгдэж чадаагүй юм.

Нүүрсний асуудлыг эцэслэн шийдсэнээр 2023 онд Дубайд болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлын үеэр тавьсан зорилгыг биелүүлэхэд чухал алхам болно. "COP28" бага хурлын эцсийн баримт бичигт олборлодог түлшнээс татгалзахыг уриалсан боловч нүүрс, газрын тос, байгалийн хийнээс хэрхэн үе шаттайгаар татгалзах талаар тодорхой тусгаагүй юм.

Энэ онд G7-г даргалж буй Итали улсын хувьд Сардиния арлын станцаас бусад нүүрс түлдэг бүх цахилгаан станцаа 2025 он гэхэд хаахаар төлөвлөж байна. Одоогоор нүүрсний цахилгаан станцууд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд 26 хувийг эзэлдэг Герман улс 2038 он гэхэд нүүрснээс бүрэн татгалзахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10