“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
5 сарын 1. 16:570

Америкийн шүүх дэлхийн хамгийн том крипто валютын биржийг үүсгэн байгуулагч Чанпэн Жаод гэмт хэрэгтнүүдийг уг платформ дээр мөнгө угаах боломжийг олгосон хэргээр дөрвөн сарын хорих ял оноожээ.

Ч.Жао өнгөрсөн 11 дүгээр сард “Binance”-ийн ерөнхий захирлын албан тушаалаасаа огцорч, АНУ-ын мөнгө угаахтай тэмцэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруугаа хүлээсэн юм.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэглэгчдэд хориг арга хэмжээг тойрч гарахад тусалсан нь тогтоогдсон тул “Binance”-д 4.3 тэрбум ам.долларын торгууль ногдуулсан байна.

Прокурорууд “Binance”-ийн захирал асанд гурван жилийн хорих ял оноохоор төлөвлөж байжээ. Сиэтл хотод мягмар гарагт болсон шүүх хурлын үеэр шүүгч Ричард Жонс хэлэхдээ, Ч.Жао компанийнхаа "хөгжил, ашгийг" АНУ-ын хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөс дээгүүр тавьсан гэжээ.

“Binance” болон Ч.Жао хууль тогтоомжийг “санаатайгаар зөрчсөн нь” АНУ-ын санхүүгийн систем болон үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн явдал гэж АНУ-ын албаны хүмүүс өнгөрсөн 11 дүгээр сард мэдэгдэж байв.

“Binance” ашиг олохын тулд хуулиар хүлээсэн үүргээ умартсан бөгөөд түүний санаатай зөрчил нь платформоор дамжуулан террористууд, кибер гэмт хэрэгтнүүд, хүүхэд хүчирхийлэгчид рүү мөнгө урсгах боломжийг олгосон гэж Сангийн сайд Жанет Йеллен мөн мэдэгдэж байсан юм.

“Форбес” сэтгүүлийн мэдээллээр, “CZ” гэж нэрлэдэг Ч.Жао нь 33 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байна.

Үүний зэрэгцээ тус компанийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг хариуцдаг Тигран Гамбараяныг мөрдөн шалгах ажиллагаа Нигерид үргэлжилж байна. Тэрбээр Нигерийн шоронд хоригдож байгаа бөгөөд түүнийг мөнгө угаасан хэрэгт буруутгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10