X буюу бидний мэдэхээр Твиттер платформ хүний нөөцийн чиглэлд үйл ажиллагаа явуулах уу?
2023, 9 сарын 1. 20:280

Өнгөрөгч онд тэрбумтан Илон Маск Твиттер платформыг худалдан авсан билээ. Түүнээс хойш тэр компанийн үйл ажиллагаа, дотоод бүтцийн хүрээнд ихээхэн өөрчлөлт оруулсан. Үүнээс нэг том жишээ нь Илон Маск Твиттер платформд ре-брэндинг хийж, нэрээс нь өгсүүлээд логог нь хүртэл сольсон юм. Тэгвэл баасан гарагт BBC сувгаас мэдээлснээр тус платформ хүний нөөцийн салбарт хөл тавьж магадгүй нь гэжээ.

Тодруулбал, BBC сувгаас мэдээлсэн дагуу, шинэчлэгдсэн нууцлалын бодлогын хүрээнд тэд хүмүүсийн биометр мэдээллийг цуглуулах бөгөөд боловсрол, хөдөлмөр эрхэлж буй байдлын мэдээллийг ч цуглуулж магадгүй гэнэ.

Улмаар X Premium үйлчилгээг авдаг хүмүүс өөрийн хаягийг зураг эсхүл иргэний үнэмлэхээрээ баталгаажуулах ба X платформын зүгээс хөдөлмөр зуучийн үйлчилгээг санал болгох юм. Шинэ бодлого ирэх 29-ийн өдрөөс мөрдөгдөж эхлэх ажээ.

Ташрамд дурдахад тэрбумтан Илон Маск өнгөрөгч тавдугаар сард Laskie гэх хүний нөөцийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компанийг худалдан авсан гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35