Дональд Трамп: Ким Жон Унтай гурван ч удаа уулзсаныхаа хүчинд цөмийн дайн дэгдэхээс сэргийлж чадсан
2023, 9 сарын 2. 4:280

Ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп орон нутгийн цагаар өнгөрсөн сарын 31-ний өдөр “Хэрэв би Умард Солонгостой харилцаа тогтоогоогүй бол “цөмийн дайн” дэгдэх байсан” хэмээн мэдэгджээ.

Тодруулбал ерөнхийлөгч асан Трамп өмнөх өдөр нь олон нийтийн хүртээл болсон Нью-Йорк мужийн иргэний шүүхэд өгсөн мэдүүлгийнхээ бичлэгт дурдахдаа “Хэрэв би ерөнхийлөгчөөр сонгогдоогүй бол өдийд цөмийн дайн дэгдчихсэн байж байх магадлалтай. Ерөнхийлөгчийн албыг хашиж байх хугацаандаа миний бие олон сая хүний ​​амийг аварсан энэ чухал ажлыг хийж гүйцэлдүүлэх гээд их завгүй байсан” хэмээн хэлснийг New York Times болон The Hill зэрэг томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд онцолжээ.

Тэрээр ерөнхийлөгчийн албан тушаалаа гүйцэтгэж байхдаа Trump Organization компанийнхаа үйл ажиллагаанд төдийлөн оролцдоггүй байсан гэдгээ тайлбарлан хэлэх үедээ ийнхүү хэлсэн байна. Хэрэг явдлыг эргэн сануулахад өнгөрөгч дөрөвдүгээр сард Нью-Йорк мужийн захиргааны зүгээс ерөнхийлөгч асан Трамп болон түүний хүүхдүүдийг Trump Organization компанийнхаа хөрөнгийн үнэ цэнийг албаар хөөрөгдөх зэргээр санхүүгийн луйврын хэрэгт буруутган 250 сая ам.долларын торгууль ногдуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Түүнчлэн тэрээр цөмийн дайн дэгдэхээс сэргийлэхэд томоохон хувь нэмэр оруулсан гэх өөрийгөө дөвийлгөж магтсан энэ удаагийн үйлдэл нь анхны тохиолдол биш юм. Тэрээр Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн анхны телевизийн мэтгэлцээний үеэр консерватив үзэлт тоймч Такер Карлсонтой хийсэн ярилцлагынхаа үеэр “Умард Солонгос-АНУ-ын хооронд цөмийн дайн дэгдэхээс урьдчилан сэргийлсэн явдал нь үнэхээр гайхалтай хэрэг байсан. Хэрвээ Хиллари Клинтон эсвэл Барак Обамагийн нэг тухайн үед ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол Умард Солонгос болон АНУ-ын хооронд цөмийн дайн дэгдэх нь гарцаагүй байсан” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Ерөнхийлөгч асан Трамп нь 2018 оны зургадугаар сард Сингапурт Умард Солонгос-АНУ-ын дээд хэмжээний анхны уулзалтыг зохион байгуулах зэргээр бүрэн эрхийнхээ хугацаанд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай гурван ч удаа уулзаж байсан юм. Энэ ч утгаараа ерөнхийлөгч асан Трамп сүүлийн үед "цөмийн дайны хямралаас" сэргийлсэн гэх “баатарлаг дүр”-ийг өөртөө оноогоод байгаа юм.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01