Канад: Орон сууцны хямрал даамжирч байгаатай холбоотойгоор гадаад оюутнуудад олгох визийг хязгаарлана
2023, 9 сарын 14. 5:290

Канад дахь гадаад оюутны тоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь орон сууцны хямрал даамжрах нэг шалтгаан болж байна гэх ойлголт олон нийтийн дунд нэмэгдэхийн хэрээр тус улсын засгийн газар гадаад оюутнуудад виз олгох асуудалд зохицуулалт хийхээр хэлэлцэж эхэлжээ.

Уолл Стрийт Журнал сонины орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдээлснээр, Канадын засгийн газар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өсөлтийг намжаахын тулд гадаад оюутнуудад олгох оюутны визний тоог хязгаарлах талаар хэлэлцэж байгаа талаар онцлов.

Канадын орон сууцны үнэ цар тахлын үеэр 40-50 хувиар өссөн хэдий ч өнгөрсөн жилээс үнийн хөөсрөл бага зэрэг намжиж байгаа аж. Канадын Терранет-Үндэсний банкнаас гаргадаг орон сууцны индексээс харахад өнгөрөгч долдугаар сард орон сууцны үнийн өсөлт өмнөх сартай харьцуулахад 2.4 хувьтай байжээ.

Ард иргэдийнх нь нуруун дээр томоохон ачаа болж буй орон сууцны хямралыг намжаахын тулд тус улсын засгийн газар ихээхэн хүчин чармайлтыг гаргасаар байна. Учир нь олон нийтийн санал асуулгаар инфляц болон орон сууцны хямралын улмаас ерөнхий сайд Жастин Трюдогийн үнэлгээ урьд өмнө байгаагүй хамгийн доод түвшинд буюу 33 хувьд хүрч буурсантай холбоотой.

Орон сууцны хангамж хангалтгүй байгаа энэ үед ерөнхий сайд Трюдогийн хэрэгжүүлж буй цагаачлалын бодлого нь гадаад оюутнуудын тоог эрс нэмэгдүүлж, орон сууцны эрэлт, үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөхөд хүргэсэн гэж зарим хүмүүс онцолсон байна.

Одоогийн байдлаар тус улсад оюутны визээр сурч, ажиллаж, амьдарч буй гадаад оюутны тоо 807 мянга даваад байгаа юм. Энэ нь ерөнхий сайд Трюдог үүрэгт ажлаа хүлээн авч байсан 2015 онд 350 мянга байсантай харьцуулахад 130 хувиар өссөн үзүүлэлт аж. Цагаачлалын яамны сайд Марк Миллерийн хэлснээр, энэ жил гадаад оюутны тоо 900 мянгад хүрэх төлөвтэй байгаа гэнэ.

Түүнчлэн Канадын их дээд сургуулиудын нийт оюутны 30 хувийг гадаад оюутнууд эзэлдэг нь судалгаагаар тогтоогджээ. Жижиг коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудын гадаад оюутнуудын эзлэх хувь үүнээс ч өндөр байдаг гэнэ. Учир нь олон улсын оюутнуудыг татахын тулд эдгээр сургуулиуд нь “Төгсөгчдөдөө Канадад байнга оршин суух эрхийг хялбархан авах боломжийг бүрдүүлнэ” гэх маркетингийг байнга хийдэгтэй холбоотой.

Уг асуудалтай холбоотойгоор орон сууцны салбарын сайд Шон Фрейзер саяхан болсон Засгийн газрын хуралдаан дээр "Зарим их дээд сургуулиуд зөвхөн гадаад оюутнуудыг татах замаар өөрсдийн ашиг орлогыг бүрдүүлж байна. Гадаад оюутны тоог зохицуулах нь орон сууцны хямралыг намжаах бас нэгэн чухал арга хэмжээ юм” хэмээн цохон тэмдэглэв.

Харин ерөнхий сайд Трюдо "Орон сууцны хомсдолыг гадаад оюутнууд олноор ирж байгаатай шууд хамаатуулах нь маш өрөөсгөл дүгнэлт юм. Гэхдээ энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд бүхий л боломжит хувилбарыг хянан хэлэлцэх болно” хэмээн дурджээ.

Үүний зэрэгцээ Канадын засгийн газар орон сууцны хямралыг намжаахын тулд гадаадын иргэд орон сууц худалдан авахыг хоёр жилийн хугацаанд түр зогсоох шийдвэрийг өнгөрөгч нэгдүгээр сард гаргасан билээ. Гэвч уг шийдвэр нь гадаад оюутнууд, цагаачид болон Канадын байнгын оршин суугчдад үл хамаарах аж.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35