Энэтхэг улс будааны экспортдоо хориг тавьснаар Тайланд улсын зах зээлд эмх замбараагүй байдал үүсжээ
2023, 8 сарын 17. 18:040

Энэтхэг улс будааны хомсдолд орж болзошгүй нөхцөл үүссэнээр тус улсын засгийн газраас будааны экспортдоо хориг тавьсан билээ. Тэгвэл тус улсын хориг Тайланд улсын зах зээлд сөргөөр нөлөөлөх болжээ.

Nikkei Asia сувгаас мэдээлснээр Энэтхэгийн хоригоос үүдэн Тайландын ард иргэд будааг их хэмжээгээр худалдан авах болсон гэнэ. Улмаар ард иргэд тооцоолсноор их хэмжээний будаа худалдан авч, нөөцлөх болсноор Тайланд улсад экспортлох будааны нөөц багассан байна.

Үүний үр дүнд Тайланд улсад тээрэмдсэн будааны үнэ даруй 20 хувиар өсөж, нэг тонн будаа 21,000 бат буюу 597 ам.долларын үнэтэй болжээ. Энэ нь өнгөрөгч долоо хоногийн үзүүлэлтээс 4,000 батаар илүү үнэ юм.

Одоогийн байдлаар Тайланд улсын засгийн газраас будааны экспортын хэмжээг бууруулах эсхүл экспортод хориг тавих талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй ч тус улс дахь зах зээлийн нөхцөл байдлаас үүдэн экспортлогчид будаа худалдахаас зайлсхийх болсон байна.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01