ОХУ НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд дахин нэгдэхээр эрмэлзэх болжээ
2023, 9 сарын 26. 18:220

Өнгөрөгч оны дөрөвдүгээр сард Украин улсын нутаг дэвсгэрт цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээсээ үүдэн НҮБ-ын хүний эрхийн зөвлөл дэх гишүүнчлэлээ хасуулсан ОХУ тус зөвлөлд дахин нэгдэхээр эрмэлзэх болжээ. Улмаар тэд ирэх сард болох НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийг томилох сонгуульд оролцох хүсэлтээ уламжилж, НҮБ-ын гишүүдээс тусламж хүссэн байна. Эл баримтын хуулбарыг BBC суваг олж авснаар тэд энэ талаар мэдээлсэн юм.

Тийнхүү баримтад өгүүлснээр ОХУ зөвлөлийн сонгуульд нэр дэвшихдээ хүний эрхийн асуудлуудын хүрээнд зохих шийдлүүдийг хайж, зөвлөлийг нэг бүлэг улсын улс төрийн эрх ашгийн төлөө зүтгэхээс сэргийлэх хүчин болох боломжийг олгооч гэжээ.

BBC сувгаас мэдээлснээр НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийг тохилох сонгууль ирэх сарын аравны өдөр болно гэсэн юм. Сонгуулийн хүрээнд ОХУ Албани, Болгар улсуудтай өрсөлдөх бөгөөд гурван улсын хоёр нь зөвлөлийн гишүүнээр сонгогдох билээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35