Ши Жиньпин Европын Холбооны удирдлагуудтай уулзлаа
2023, 12 сарын 7. 13:180

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен нартай уулзсан тухай Хятадын төв телевиз мэдээлэв.

Уулзалт Бээжин хот дахь "Дяоюйтай" төрийн ордонд болжээ. Хятад-Европын дээд хэмжээний 24 дэх удаагийн уулзалт орон нутгийн цагаар 11:00 цаг орчимд эхэлсэн байна.

Биечлэн хийсэн өмнөх дээд түвшний уулзалт 2019 онд болсон юм. Энэ удаагийн хэлэлцээ хоёр өдөр үргэлжлэх ёстой байсан боловч Украины асуудлаар Европын Холбооны /ЕХ/ гишүүд санал зөрөлдсөний улмаас Европын тал хөтөлбөрөө танажээ. Гол үйл явдлууд 12 дугаар сарын 7 буюу өнөөдөр болох бөгөөд үүний дараа Ш.Мишель Европыг зорих аж. Харин хатагтай Урсула фон дер Ляйен Бээжинд дахин нэг өдөр байх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

"Хятад, ЕХ нь дэлхийн тогтвортой байдлыг бэхжүүлэх үүрэгтэй. Бид хөгжилд илүү их түлхэц өгч, дэлхийн засаглалыг удирдан дэмжих ёстой" гэж Хятадын удирдагч Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишель, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен нартай хийсэн уулзалтын үеэр онцолсон байна.

Тэрбээр цааш хэлэхдээ, дэлхий дахинд "их өөрчлөлт явагдаж байна" хэмээгээд Хятад, ЕХ нь олон туйлт тогтолцоонд эергээр нөлөөлөхийн сацуу гол зах зээлүүдийг бүрдүүлэн даяаршилд хувь нэмэр оруулж байна хэмээн онцолжээ.

Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпиний зүгээс "Хятад-Европын харилцаа нь дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд нөлөөлдөг" гэж дурдсан байна.


Эх сурвалж: ТАСС/МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52