Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг танилцуулжээ
1 сарын 31. 17:220

Хонконгийн засаг захиргааны тэргүүн Жон Ли үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй үйлдлүүдийг таслан зогсоох зорилготой тус нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын тухай хуулийн үндсэн заалтуудыг танилцууллаа.

Шинэ хууль бол Хятадын засгийн газраас 2020 онд баталсан Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт юм.

Ли мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, урьдчилан тааварлахын аргагүй гэнэтийн байдлаар үндэсний аюулгүй байдалд аюул занал учирдаг бөгөөд шинэ хуулийг яаралтай баталснаар ийм аюул заналыг багасгах боломжтой, ийм хууль гаргах зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолжээ.

Шинэ хуулиар төрийн нууцыг хулгайлах, тагнуул хийх, гадны хүчнүүд Хонконгийн хэрэгт хөндлөнгөөс оролцох, компьютер ашиглан үндэсний аюулгүй байдлын эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагааг явуулахыг таслан зогсооно гэж тэрбээр тайлбарлав.

Хонконгийн засаг захиргаа хоёрдугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэд, гадаадын бизнес эрхлэгчид, консулын газруудад шинэ хууль батлах болсон үндэслэлийг тайлбарлаж, тэдний санал бодлыг нь сонсохоор төлөвлөжээ.


Эх сурвалж: NHK /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43