АНУ: Уйгурчуудыг албадан хөдөлмөр эрхлүүлсэн байж болзошгүй Хятадын гурван компанид хориг арга хэмжээ авчээ
2023, 9 сарын 28. 4:060

АНУ-ын засгийн газар Уйгурчуудыг албадан хөдөлмөр эрхлүүлсэн байж болзошгүй Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд үйл ажиллагаа явуулдаг Жунтай, Тяньшань, Тяньмэнь зэрэг Хятадын гурван компанид нэмэлт хориг тавихаар шийджээ.

АНУ-ын засгийн газрын агентлагийн нэг болох Албадан хөдөлмөр эрхлэлтийг хянах газрын дарга орон нутгийн цагаар 26-ны өдөр “Уйгурт албадан хөдөлмөр эрхлэхийг хориглох тухай хууль”-ийн дагуу ийм шийдвэр гаргаснаа мэдэгдэв. Энэхүү хуульд тусгаснаар Шинжаанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь албадан хөдөлмөрөөр үйлдвэрлэгдээгүй нь тогтоогдсон эсвэл хар жагсаалтад ороогүй тохиолдолд л АНУ-д импортлох боломжтой болдог юм.

Дээр дурдсан Жүнтай групп нь поливинил хлорид (PVC), Тяньшань компани нь ноосон нэхмэл бүтээгдэхүүн, Тяньмэн нь нэхмэл утас үйлдвэрлэдэг аж. Эдгээр компаниудын бүтээгдэхүүнийг энэ сарын 27-ны өдрөөс эхлэн АНУ-д импортлохыг хориглохоор болж буй гэнэ.

Албадан хөдөлмөр эрхлэлтийг хянах газрын дарга Алехандро Майоркас "Албадан хөдөлмөр эрхлүүлж, хувь хүний ​​эрхийг зөрчиж ашиг олдог компаниудыг бид тэвчихгүй. Байдены засаг захиргаа Хятад дахь Уйгурчуудын албадан хөдөлмөр эрхлэлтийг устгахын төлөө ажиллана” хэмээн цохон тэмдэглэв.

Төрийн департамент мөн энэ өдөр Шинжааны бүс нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээний талаарх бизнесийн зөвлөмжөө шинэчлэн гаргахын зэрэгцээ Америкийн компаниудад хандан Шинжааны бүс нутагт албадан хөдөлмөр эрхлэлт, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, геноцид үргэлжилсээр байгаа нотлох баримтуудад анхаарлаа хандуулахыг уриалсан байна. Энэ удаагийн хориг арга хэмжээг оролцуулаад БНХАУ-ын нийт 27 компани “Уйгурт албадан хөдөлмөр эрхлэхийг хориглох тухай хууль”-ийн хар жагсаалтад орсон байх юм.

Харин Хятадын тал “АНУ-ын Шинжааны бүс нутагт албадан хөдөлмөр эрхлэлт явагдаж байгаа гэдэг нь зохиомол зүйл" гэсэн байр сууриа нэг бус удаа илэрхийлж байсан билээ. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин мөн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Хятад улс энэ бүхэн худал гэдгийг хэд хэдэн удаа нотлон харуулсан байхад одоог хэр нь “Шинжаанд албадан хөдөлмөр эрхлүүлдэг” гэх цуурхал байсаар байгаа нь Хятадын эсрэг зохион байгуулалттайгаар гаргасан худал хуурмаг мэдээ юм. Шинжаан-Уйгурын өөртөө засах орны ард түмний эрх ашиг баталгаатай, аюулгүй байгаа” хэмээн няцаасан байна.

Тэрээр үргэлжлүүлэн “Худал хуурмаг зүйлд үндэслэн “Уйгурт албадан хөдөлмөр эрхлэхийг хориглох тухай хууль” гэгчийг бий болгож, Хятадын компаниудыг хориг арга хэмжээний жагсаалтад ийнхүү ээлж дараалан оруулж буй явдал нь Хятадын хөгжлийг дарангуйлахаар оролдож буйн тод жишээ төдийгүй олон улсын худалдааны дүрэм, зах зээлийн дэг журмыг сүйтгэж буй явдал юм. Хятад улс шийдвэртэй арга хэмжээ авч, өөрсдийн аж ахуй нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно” хэмээн нэмж хэлэв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35