НАТО-ийн гишүүн орон болох Словакийн ерөнхий сайдаар Оросыг дэмжигч эрхэм сонгогджээ
2023, 10 сарын 2. 15:540

Бямба гарагт Словак улсад парламентын ээлжит сонгууль зохион байгуулагдсан билээ. Тэгвэл эл сонгуульд Оросыг дэмжигч, ерөнхий сайд Роберт Фико тэргүүтэй Нийгмийн ардчилал нам нийт 24 орчим хувийн саналтайгаар цэвэр ялалт байгуулжээ.

Словакийн Нийгмийн ардчилал намын хувьд сонгуульд оролцохдоо ялалт байгуулах аваас нэн тэргүүнд Украин улсад цэргийн тусламж үзүүлэхийг зогсоохоо амлаж байсан юм.

Сонгуулийн дүнтэй дэлгэрэнгүй танилцвал, Нийгмийн ардчилал нам парламентад нийт 24 орчим хувийн санал авсан бол тэдний араас Дэвшилтэт Словак нам 17 хувийн санал авч, хоёрдугаарт бичигджээ. Харин сонгуулийн дүнгээр Европыг дэмжигч Хлас нам 15 хувийн санал авсан байна. Тиймээс ноён Фико ойрын хугацаанд дараагийн засгийн газрыг байгуулах хүрээнд эвслийн хэлэлцээрийг эхлүүлэх төлөвтэй байгаа юм.

BBC сувгаас мэдээлснээр, сонгуулийн эцсийн дүнгээр парламентад нийт 7 нам суудалтай болсон нь эвслийн засгийн газар байгуулах явцыг удаашруулж магадгүй байгаа гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35