Гал зогсоох шинэ төлөвлөгөөг Израил болон ХАМАС-т танилцуулжээ
1 сарын 25. 13:360

Газын зурваст гал зогсоох шинэ төлөвлөгөөг Катарын зуучлагчид Израил улс болон Палестины ХАМАС хөдөлгөөнд танилцуулжээ. Энэ талаар Bloomberg агентлаг яриа хэлэлцээний явцын талаар мэдээлэлтэй эх сурвалжийг эш татан мэдээлэв.

Катарын төлөвлөгөөнд тусгагдсанаар Газын зурваст барьцаанд буй Израилын иргэдийг бүгдийг нь сулласны хариуд Израилын тал Палестины зарим хоригдлыг суллах ёстой. Түүнчлэн тус зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх талаар тусгажээ. Bloomberg-ийн мэдээлснээр, ХАМАС бүлэглэлийг үндсээр нь устгах хүртэл Газад явуулж буй ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэх Израилын талын мэдэгдэл гал зогсоох тохиролцоонд саад болж байна.

Катарын эрх баригчид Газын зурвас дахь хямралыг зохицуулахын тулд зуучлалын хүчин чармайлтаа үргэлжлүүлсээр байгааг тус улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мажид бен Мохаммед аль-Ансари мэдэгджээ.

Барьцаалагдсан хүмүүсийн талаар ХАМАС-тай хийж буй хэлэлцээнд ахиц дэвшил гарсан тухай мэдээллийг Израилын тал өмнө нь няцаасан байна.

Үүнээс өмнөхөн гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд нэг сарын дотор барьцааны хүмүүс болон хоригдлуудыг солилцох талаар Израил, ХАМАС хөдөлгөөний хооронд зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн гэж мэдээлсэн юм.


Эх сурвалж: Bloomberg /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47