ТАСС: Володимир Зеленьский Ойрхи Дорнод дахь үйл явдлаас үүдэн барууныхан Украинд хандуулах анхаарлаа сулруулж магадгүй гэж болгоомжлох болжээ
2023, 10 сарын 11. 18:162

Лхагва гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Брюссельс дэх НАТО-ийн төв байранд зочилжээ. Тийн зочлохдоо тэрээр Франц 2 сувагт ярилцлага өгсөн байна.

Ярилцлагад тэрээр Ойрхи Дорнод дахь үйл явдлаас үүдэн барууныхан Украинд хандуулах анхаарлаа сулруулж байж магадгүй хэмээн болгоомжилж буйгаа хуваалцжээ. Түүний хэлснээр, “Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Украинд хандуулах анхаарлаа сулруулж магадгүй юм. Гэхдээ миний зүгээс АНУ бидэнд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлнэ гэж найдаж байгаа.

Хэрэв Киевт үзүүлэх тусламж зогсвол цаг хугацаа ОХУ-ын талд эргэнэ” гэжээ.

Түүний ийн хэлэх болсон шалтгаан нь аравдугаар сарын 7-ы өдөр Палестины исламист бүлэглэл болох Хамас Израиль улс руу дайрсантай холбоотой юм. Улмаар Израиль улсын зүгээс Хамас бүлэглэлийн эсрэг дайн зарлахад бэлэн гэдгээ зарласнаар олон улсын зүгээс Ойрхи Дорнодын тав дахь дайн болж магадгүй нь хэмээн сэрэмжлэх болсон билээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
66.181.160.24
   /
2023, 11 сарын 19. 10:38

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино...

Зочин
66.181.161.69
   /
2023, 10 сарын 20. 16:59

Зеленский айгаад ...хэцүүхэн л бган бна

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35