Huawei-ийн ачаар түнш компаниудынх нь хувьцааны үнэ огцом өсжээ
2023, 10 сарын 17. 3:182

Харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ Хятаддаа тэргүүлэгч Huawei компани тус улсын технологийн компаниудын хувьцааны үнэ өсөхөд асар том хурдасгуур болж өгч байна гэх дүгнэлтийг шинжээчид өгчээ. Учир нь Huawei өнгөрсөн наймдугаар сард хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утсаа худалдаанд гаргаснаас хойш тус компанитай хамтран ажилладаг түншүүдийнх нь хувьцааны үнэ огцом өссөнтэй холбоотой аж. Харин Huawei нь хөрөнгийн зах зээлд хараахан бүртгэлгүй компани билээ.

Bloomberg News агентлагийн 13-ны өдөр мэдээлснээр, Huawei-ийн хамгийн сүүлийн үеийн 5G технологийн “Mate 60 Pro” ухаалаг утас худалдаанд гарснаас хойш тус компанийн 32 түнш компанийн үнэлгээ ойролцоогоор 34 тэрбум ам.доллароор өссөн болохыг онцлов. Хэдийгээр Хятадын хөрөнгийн зах зээл ерөнхийдөө сул байгаа ч Huawei компанийн ухаалаг гар утасны амжилтын ачаар түнш компаниудын хувьцааны үнэ ийнхүү огцом өсөхөд хүрчээ.

Хятадад эх орны үйлдвэрлэлээ дэмжих уриатайгаар “Mate 60 Pro” ухаалаг утасны худалдан авалт нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулагчид Huawei-тэй холбоотой компаниудыг ихээр сонирхож эхэлсэн байна. Bloomberg News агентлаг “Хятадын хөрөнгийн зах зээлийг хөрөнгийн биржид бүртгэлгүй Huawei компани “асааж” байна" хэмээн үнэлжээ.

Тухайлбал “Mate 60 Pro” ухаалаг утас нээлтээ хийснээс хойш Huawei компанийн үйлдвэрлэдэг ухаалаг утаснуудад хагас дамжуулагч нийлүүлдэг SMIC компанийн хувьцааны үнэ ойролцоогоор 12 хувиар өссөн байх юм. Түүнчлэн Huawei-тэй цахилгаан автомашины салбарт хамтран ажилладаг Ceres компанийн хувьцаа бараг хоёр дахин өссөн байна. Тус компанид програм хангамж нийлүүлдэг iSoftstone Information компанийн хувьцаа 60 гаруй хувиар өсжээ.

АНУ-ын хориг арга хэмжээг үл харгалзан “Mate 60 Pro” нь 7 нанометр процессоор тоноглогдсон нь Хятад улс хагас дамжуулагчийн салбар дахь экосистемийг бий болгох тал дээр тун их анхаарал хандуулж, тэр хэрээрээ ахиц дэвшил гарсныг тодорхой харуулсан үйл явдал болсон юм. Fei Luo Asset Management компанийн менежер Ченг Хао "Huawei нь Хятадын зах зээлийн эдийн засгийн төлөв байдлын чухал эргэлтийн цэг боллоо” хэмээн үнэлжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
0
1
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
157.52.138.46
   /
2023, 10 сарын 20. 13:44

Mashinan yoo tasartsan bnlee Huawei

Ner
219.240.247.226
   /
2023, 10 сарын 18. 23:33

Hyatdad baitugai delhiid terguulegch shuu dee. Baruuniihan uhtlee aij baigaa baahan horig tavisan baigaa gevch chadlaaraa garch irj chadaj bn da

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01