Nokia компани зардлаа танахын тулд 14,000 орон тоогоо цомхотголд оруулах болжээ
2023, 10 сарын 20. 15:290

Финляндын харилцаа холбооны тэргүүлэгч компани болох Nokia зардлаа танах үүднээс 2026 оны сүүл гэхэд нийт 9,000-14,000 орон тоогоо цомхотгосон байхаар төлөвлөжээ.

Тэдний ийн төлөвлөх болсон шалтгаан нь тус компанийн өнгөрөгч улирлын борлуулалт даруй 20 хувиар буурсан байна. Харин борлуулалт буурсан шалтгааныг тэд зах зээлд 5G төхөөрөмжийн эрэлт удааширсантай холбон тайлбарлажээ.

Nokia компанийн хувьд 2015 оноос хойш хэд хэдэн удаа орон тооны цомхотгол хийснээр өдгөө нийт 86,000 хүнийг ажлын байраар хангаж байгаа юм. Тэгвэл энэ тоо 2026 оны сүүл гэхэд 72,000-77,000 болох ажээ.

Nokia компанийн мэдэгдсэнээр тэд 2026 он гэхэд зардлаа 800 сая еврогоос 1.2 тэрбум еврогоор танасан байх зорилго тавьж байгаа гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35