Ашантийн эзэнт гүрний эд зүйлсийг Их Британиас Гана улсад өгчээ
4 сарын 12. 11:470

Ашантийн эзэнт гүрний хааны гэр бүлийн 32 эд зүйлийг Их Британиас Гана улсад сунгах нөхцөлтэйгөөр гурван жилийн хугацаатай түрээсээр буцаан өгчээ.

"Ашантийн хааны ордонтой холбоотой алт, мөнгөн эдлэлийг урт хугацааны түрээсийн гэрээгээр ордон музейд дэлгэн үзүүлнэ" гэж Гана улсын тал мэдэгдэв. Түүх, соёлын дурсгалт зүйлсийг Ганад буцаан авчрах тухай гэрээг Африкийн тус улсын засгийн газартай бус, харин ашанти (ашантихене) ард түмний одоогийн хаан II Отумфо Осэй Тутутай байгуулсан байна.

Ашанти гүрэн (одоогийн Гана улсын нутаг дэвсгэрт) 1670 онд байгуулагдаж, 1902 он хүртэл оршин тогтнож байжээ. Их Британийн эзэнт гүрэн долоон удаа дайн хийж тус улсыг эзлэн авсан байна.

1874 оны хоёрдугаар сард Британийн цэргүүд эзэнт гүрний нийслэл Кумаси хотыг эзлэн авчээ. Хотыг галдан шатааж, хааны ордныг дэлбэлэхээс өмнө Ашантийн гүрний хааны эд хэрэглэл зэрэг бүх үнэт зүйлсийг ордноос авсан байжээ. Эдгээр эд зүйл 150 жилийн туршид Британийн музей, Виктория ба Альбертийн музейд хадгалдагдсан байна. Удаан хугацааны туршид хэлэлцээ хийсний эцэст Гана улсын ард түмний өмч болох Ашантихэнэгийн гэр бүлийн эрдэнэсийг түрээслэх тохиролцоонд хүрчээ.

Ашанти эзэнт гүрний түүхэн дурсгалт эд зүйлсийг Кумаси дахь сэргээн засварласан ордон музейд 5 дугаар сараас дэлгэн үзүүлэх аж.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57