Хавай: 5.5 тэрбум ам.долларын хохирол дагуулсан ой хээрийн түймрийн буруутан цахилгаан эрчим хүчний компани
2023, 8 сарын 25. 23:030

Ой хээрийн түймрийн улмаас их хэмжээний хохирол амссан АНУ-ын Хавай мужийн Мауи арлын эрх баригчид галын хариуцлагыг цахилгаан эрчим хүчний компанид үүрүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Мауи арлын эрх баригчид орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдэгдэхдээ, Hawaiian Electric зэрэг цахилгаан эрчим хүчний компаниудын эсрэг Мауигийн түймрээс үүдсэн нийтийн эд хөрөнгө болон бусад хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгээ онцлов.

Тус арлын эрх баригчдын үзэж буйгаар энэ сарын 7-ны өдөр Үндэсний цаг уурын албаны зүгээс гаргасан хар салхинаас сэрэмжлүүлэх улаан сэрэмжлүүлгийг үл тоон Hawaiian Electric компани цахилгаан эрчим хүчийг нэгдсэн байдлаар таслаагүй бөгөөд хүчтэй салхины улмаас тасарсан цахилгааны утас хуурай модтой шүргэлцэн ой хээрийн түймэр гарсан хэмээн цохон тэмдэглэсэн байна. Эрх баригчид “Дэд бүтцийн хохирол, гал түймэртэй тэмцсэн зардал, аж ахуй нэгжүүдийн орлогын алдагдал, байгаль орчинд учирсан хохирол, түүх, соёлын өв эвдэрч сүйдсэн зэргийг гол хохирол хэмээн үзэж байгаа” гэдгээ мөн илэрхийлжээ.

Энэ сарын 8-ны өдөр Мауи арлын Лахайна болон Кула хотод гарсан ой хээрийн түймрийн улмаас 3000 гаруй акр (12.1 километр хавтгай дөрвөлжин) талбай шатаж, 2200 гаруй байшин, барилга сүйдсэний улмаас 5.5 тэрбум ам.долларын хохирол учирсан юм. Түүнчлэн энэ сарын 23-ны байдлаар амиа алдагсдын тоо 115-д хүрээд байгаа бол сураггүй алга болсон хүний ​​тоо багадаа 850 байгаа гэсэн албан ёсны мэдээ байна.

Hawaiian Electric нь Хавайн арлын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 95 хувийг дангаар нийлүүлдэг монополь компани юм. Гэвч ой хээрийн түймэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл буюу энэ сарын 8-24-ний хооронд хувьцааны үнэ 67 орчим хувиар унаад байгаа аж. Түүнчлэн зээлжих зэрэглэлийн агентлагууд тус компанийн зээлжих зэрэглэлийг хамгийн бага болгон бууруулсан байна. Хөрөнгө оруулалтын судалгааны Capstan компани ой хээрийн түймэрт буруутай нь тогтоогдож, хохирлыг барагдуулсан тохиолдолд компанийн болзошгүй өр 4 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглажээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01