BBC: Төрсөн өдрийн бэлэгт тэсрэх бөмбөг авсан Залужныйгййн туслах амиа алджээ
2023, 11 сарын 7. 19:280

Украины зэвсэгт хүчний тэргүүн Валерий Залужныйгийн туслахад төрсөн өдрийн бэлэгт тэсрэх бөмбөг ирснээр тэсрэх бөмбөг дэлбэрч, харамсалтайгаар амиа алджээ.

BBC сувгаас мэдээлснээр 39 настай Геннадий Частяков төрсөн өдрөө тэмдэглэчхээд зочид буудалдаа эргэн ирж, хамт ажиллагсдынх нь түүнд өгсөн бэлгүүдийг задалж байхад бөмбөг дэлбэрсэн гэнэ. Тэрээр бэлгүүдийг задлахад өөрийн хүүгийн хамт байсан бөгөөд тэсрэх бөмбөг дэлбэрэхэд өөрөө амиа алдаж, түүний 13 настай хүү хүндээр шархаджээ.

Украины Дотоод хэргийн сайд Игор Клыменкогийн хэлснээр, “Хүү тэсрэх бөмбөгийн бөгжийг эргүүлж эхлэхэд цэргийн алба хаагч тэсрэх бөмбөгийг хүүгээс авсан ч, бөгжийг мултлан дэлбэрэлт явагдсан” гэсэн юм.

Улмаар цагдаагийн газрын урьдчилсан дүгнэлтээр уг осол нь тэсэрч дэлбэрэх аюултай зүйлтэй хайхрамжгүй харьцсанаас улбаалсан гэжээ. Гэсэн хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний зочид буудлын өрөөнөөс өөр 5 тэсрэх бөмбөг олдсон гэсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01