НҮБ: Израиль болон Хамас бүлэглэл хоёулаа дайны гэмт хэрэг үйлдэж байна
2023, 11 сарын 9. 8:030

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Турк “Сар гаруйн турш дайтаж байгаа Израиль болон Палестины зэвсэгт Хамас бүлэглэл хоёулаа дайны гэмт хэрэг үйлдэж байна” гэж шүүмжилсэн байна.

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 8-ны өдөр мэдээлснээр НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Турк Палестины Газын зурвасыг Египеттэй холбосон Рафах хилийн шалган нэвтрүүлэх боомтод очиж өөрийн биеэр нөхцөл байдалтай танилцах үеэрээ “Энэ бол Газын зурвас, Израиль болон Иордан голын баруун эрэг дэх хүмүүсийн хувьд хамгийн аюултай нөхцөл байдал болоод байна” хэмээн харамсан өгүүлснийг онцлон тэмдэглэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн "Өнгөрөгч 10-р сарын 7-ны өдөр Палестины зэвсэгт Хамас бүлэглэлийн үйлдсэн харгислал бол дайны аймшигт гэмт хэрэг төдийгүй барьцаалагдсан хүмүүсийг одоог хэр нь суллахгүй байгаа нь ч үүнтэй ижил үйлдэл юм” хэмээн буруушаасан байна.

Түүнчлэн Израилийн тал Палестины энгийн иргэдэд аюул учруулж буй нь ч дайны гэмт хэрэг бөгөөд энгийн иргэдийг албадан нүүлгэн шилжүүлж байгаа явдал нь мөн л хууль бус” хэмээн үргэлжлүүлэв.

Үүний зэрэгцээ, НҮБ-ын мэдээлснээр, Израиль болон Хамас бүлэглэлийн хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш нэг сарын хугацаа өнгөрөөөд байгаа энэ үед Газын зурвасын 2,4 сая оршин суугчийн 1,5 сая орчим нь дүрвэн гараад байгаа аж.

Тэрчлэн Газын зурваст амиа алдагсдын тоо нэмэгдсээр байгаа билээ. Газын зурвасын Эрүүл мэндийн яам 8-ны өдөр мэдэгдэхдээ, "Израилийн хариу арга хэмжээ болгон авч хэрэгжүүлж буй цэргийн ажиллагааны улмаас амиа алдагсдын тоо 10500-аас даваад байгаа ба хохирогчдын ихэнх нь энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүд байгаа” талаар мэдэгдсэн байна.

Харин Израилийн тал амиа алдагсдын тоо 1400 гаруй гэж мэдээлсэн билээ.

Үүнээс гадна Хамас бүлэглэл Израиль болон бусад улс орны 240 гаруй иргэдийг барьцаалсан гэх тооцоо бий. Тодруулбал Израилийн эрх баригчид "Газын зурваст хамгийн багадаа 240 орчим барьцааны хүмүүс байгаа” хэмээн мэдэгдэж байгаа ч тэдний талаар ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл одоохондоо өгөөгүй байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01