Disney компанийн удирдлагаас зарласнаар тэд компани доторх томоохон асуудлуудаа шийдвэрлэжээ
2023, 11 сарын 9. 15:240

Лхагва гарагт Disney компанийн удирдлагаас хөрөнгө оруулагчдадаа зарласнаар тэд компанид нь тулгамдаад байсан томоохон асуудлуудыг шийдвэрлэжээ.

Ноён Боб Игерийн хэлснээр тэд бүтэн нэг жилийг компанийнхаа дотоод бүтцийг өөрчилж, дотооддоо орон тооны цомхотгол хийхэд зориулснаар эцэст нь Disney компани бүтээн байгуулалтын шинэ эриндээ хөл тавьж байна гэсэн юм.

Disney компанийн хувьд өнгөрөгч хэдэн улирлын турш тун сул үзүүлэлттэй ажилласан бөгөөд өдгөө тэдний нэгж хувьцааны үнэлгээ 2021 оны гуравдугаар сартай харьцуулахад даруй 50 гаруй хувийн уналттай байгаа билээ. Тэдний зүгээс шинэ стрийминг бизнес нь ихээхэн алдагдал дагуулахад тэтгэвэртээ гараад байсан ноён Игерийг эргүүлэн дуудаж, гүйцэтгэх захирлаар дахин томилсон юм. Улмаар ноён Игер ажлаа эргүүлэн авснаас хойших нэг жилийн хугацаанд компанийн дотоод бүтцэд ихээхэн өөрчлөлт оруулж, олон мянган ажилтнаа орон тооны цомхотголд оруулсан билээ. Тэгвэл түүний авч хэрэгжүүлсэн арга хэмжээ өдгөө үр дүнгээ өгч буй бололтой.

Түүний мэдэгдсэнээр стрийминг бизнесээс хүлээсэн тэдний алдагдал одоо буурч байгаа гэсэн юм. Тийнхүү энэ оны гуравдугаар улиралд Disney компанийн алдагдал 420 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь өнгөрөгч оны мөн үеийн алдагдалтай харьцуулахад даруй 1 тэрбум ам.доллароор буурсан үзүүлэлт юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47