АНУ: Сүүлийн 7 жилийн хугацаанд анх удаа АЦС-ын шинэ реактор ашиглалтад оржээ
2023, 8 сарын 2. 4:440

1979 онд Three Mile Island атомын цахилгаан станцад (АЦС) осол гарснаас хойш АНУ-ын хэмжээнд анх удаа шинэ реакторыг арилжааны зорилгоор ашиглаж эхэлсэн байна.

France Press зэрэг гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 31-ний өдөр мэдээлснээр, АНУ-ын цахилгаан эрчим хүчний Georgia Power компани мөн өдөр Жоржиа мужийн зүүн өмнөд хэсгийн Уэйнсборо хотод баригдсан Vogtle АЦС-ын 3-р блок цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн талаар онцолжээ. Тус блок нь хамгийн ихдээ 1100 МВт (мегаватт) цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 500,000 айл өрх, аж ахуйн нэгжийг эрчим хүчээр хангах боломжтой аж.

"Энэхүү шинэ цахилгаан станц нь Жоржиа мужийн цэвэр эрчим хүчний ирээдүйд урт хугацааны хөрөнгө оруулалт болоод зогсохгүй хэрэглэгчдийг олон арван жилийн турш найдвартай, утаагүй эрчим хүчээр хангахад туслах болно” хэмээн тус компанийн зүгээс мэдэгдлээ.

Vogtle АЦС-ын 3-р блоктой хамт баригдахаар батлагдсан 4-р блокийн бүтээн байгуулалтын ажил ч шувтрах тийшээ хандаж байгаа аж. Тодруулбал өнгөрсөн сарын 28-ны өдөр цацраг идэвхт түлш шахах зөвшөөрлөө авсан ба ирэх оны гуравдугаар сард ашиглалтад орох төлөвтэй байгаа юм.

2016 онд Теннесси мужид Watts Bar АЦС-ын 2-р блок ашиглалтад орсноос хойш ийнхүү долоон жилийн дараа анх удаа Vogtle АЦС-ын 3, 4-р блокууд ашиглалтад орж буйгаараа ихээхэн анхаарал татаж байна. Watts Bar АЦС-ын 2-р блокийн барилгын ажил 1973 онд эхэлсэн хэдий ч бүтээн байгуулалтын ажил удалгүй зогсож 2016 онд буюу 43 жилийн дараа ашиглалтад орж байв.

Vogtle-ийн 3, 4-р блокууд ч мөн 1979 оноос хойш АНУ-ын эрх баригчдын зөвшөөрөл олгосон анхны шинэ реакторын төсөл болж буй аж. АНУ-ын эрх баригчид 1979 онд Пенсильвани мужийн Тhree Mile Island АЦС-д осол гарснаас хойш тус улсын хэмжээнд шинэ реактор барих зөвшөөрөл олголгүй өдийг хүрээд байсан юм. Улмаар 2012 онд буюу үүнээс даруй 30 жилийн дараа АНУ-ын Цөмийн энергийн комисс тус АЦС-д реактор барих зөвшөөрлийг олгосон аж.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01