Оросын Төв банкны тэргүүн энэ онд багтаан бодлогын хүүгээ дахин өсгөж магадгүй гэжээ
2023, 11 сарын 9. 20:260

Пүрэв гарагт Оросын Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина энэ онд багтаан бодлогын хүүгээ дахин өсгөж магадгүй гэдгийг мэдэгджээ.

Түүний хэлснээр, “Бодлогын хүүг бид энэ онд багтаан дахин нэг удаа өсгөж магадгүй ч ерөнхийлбөл, энэ онд бодлогын хүү одоо байгаа түвшнээсээ нэг их өсөхгүй. Харин инфляц бууж эхлэхэд бид ирэх жилээс бодлогын хүүгээ эргүүлэн буулгах болно” гэжээ.

Эльвира Набиуллинаг тийн мэдэгдэхээс өмнө албаныхны хэлснээр ОХУ дахь инфляц ирэх оноос бууж эхэлнэ гэсэн юм.

ОХУ-ын Төв банкны хувьд өнгөрөгч аравдугаар сард хуралдахдаа бодлогын хүүгээ 2 бүхэл нэгжээр нэмэгдүүлж, 15 хувьд хүргэсэн билээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35