Олон улсад будааны үнэ өсөж байна
2023, 8 сарын 4. 18:550

Энэтхэг улс будааны экспортдоо хориг тавьж, Украин дахь дайн үргэлжилж буй энэ цаг үед олон улсад будаа болоод буудайн үнэ өсөх болжээ.

Тодруулбал, Энэтхэг улс басмати төрлийн будаанаас бусад будааг экспортлохыг хориглосноор бангкок будааны үнэ л гэхэд нэг тонн нь 607.50 ам.доллар хүрэх болсон байна. Энэ нь бангкок будааны үнийн хувьд 2012 оны тавдугаар сараас хойш тогтсон хамгийн өндөр үзүүлэлт ажээ.

Nikkei Asia сувгаас мэдээлж байгаагаар дэлхийн цаг агаарын нөхцөл байдал энэ хэвээрээ муудвал 2023-24 оны тариалангийн жилд ургац ердөө 170.42 сая тоннд хүрч буурна гэсэн юм. Улмаар ургац муудах нь олон улсын будаа, буудайн үнэд шууд нөлөөлж, одоо байгаагаас ч өндөр үнээр худалдаалагдах билээ.

Мөн Nikkei Asia сувгаас мэдээлснээр нөхцөл байдал энэ эрчээрээ дордвол, Япон улсын эдийн засагт ч том цохилт болно гэсэн байна. Учир нь Япон улсын засгийн газар жилд ойролцоогоор 770,000 тонн будаа импортолдог бөгөөд үүний 400,000 орчим тонн нь Тайланд улсаас орж ирдэг юм.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35