Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Пүрэв гарагт Пакистаны холбогдох албаныхны шийдвэрлэснээр тэд сургууль, зах, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг 4 хоногийн хугацаанд зогсоох болжээ. Үүний шалтгаан нь Пакистаны зүүн хэсэгт орших Лахор хот дахь агаарын бохирдол ноцтой хэмжээнд хүрсэнтэй холбоотой гэнэ.
Ассошиэйтед Пресс агентлагаас мэдээлснээр пүрэв гарагт тус хот дахь агаарын чанарын индекс 450 хүрсэн гэсэн юм. Улмаар эмч нарын зүгээс ард иргэдэд амны хаалт зүүж, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. Гэвч тус хотын оршин суугчдад ханиалгах, амьсгалахад бэрхшээлтэй байх зэрэг шинж тэмдэг нийтлэгээр илрэх болсон байна.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар тус хотын агаарын бохирдол ийм аюултай хэмжээнд хүрэхэд нөлөөлж буй гол шалтгаан нь өвлийн улиралд тариаланчид улаан буудай тариалахаар бэлтгэхдээ үр тарианы үлдэгдлийг их хэмжээгээр шатааж байгаа явдал гэжээ.
Эх сурвалж: AP News
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй