Цагаан ордон: Байден АНУ-БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байна
2023, 11 сарын 17. 5:010

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өмнөх өдөр нь БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд тун их сэтгэл хангалуун байгаа талаар Цагаан ордны зүгээс орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдэгдэв.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби мөн өдөр цахим хэлбэрээр мэдээлэл хийх үеэрээ “Ерөнхийлөгч Байден өчигдөр дөрвөн цагийн туршид үргэлжилсэн уулзалтын явцад гарсан хэд хэдэн асуудлын талаарх ахицтай шийдвэрт тун сэтгэл хангалуун байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Тэрээр Тайванийн асуудал болон цэргийн яриа хэлэлцээг сэргээж, үндэсний аюулгүй байдалтай холбоотой хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон зэрэг нь томоохон ололт амжилт гэж дурджээ. Түүнчлэн Өмнөд Америкаар дамжин АНУ-д орж ирдэг Хятадад үйлдвэрлэсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх фентанилтай тэмцэх асуудалд ч томоохон ахиц гарсан хэмээн өгүүлэв.

Тайваний асуудлын тухайд, “Ерөнхийлөгч Байден өчигдөр дурдсанчлан БНХАУ-ын дарга Ши Жиньпинд хандан бид зөрчилдөөн биш, Тайванийн хоолойд тогтвортой байдал, энх тайван тогтоохыг эрэлхийлж байгаа” гэдгээ энэ үеэр тодорхой хэлсэн. “”Нэг Хятад” бодлогыг дэмжих АНУ-ын үзэл баримтлал огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд АНУ Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй. Бид зөвхөн Тайванийн харилцааны тухай хуулийн дагуу Тайванийг өөрийгөө хамгаалахад нь туслах болно гэдгээ тодорхой хэлсэн” хэмээн тэрээр онцлон тэмдэглэжээ.

Ерөнхийлөгч Байден Ойрхи Дорнодод дайн дэгдээхээс сэргийлэхийн тулд Ираны өдөөн хатгасан үйлдлийг өөгшүүлэхгүй байхыг Хятадын талаас хүсэхэд “Хятадын хувьд Ирантай харилцах өөрийн гэсэн шугам бий” хэмээн хариулсан болохыг дурдав.

Кирби "Түүнчлэн Хятад улс химийн гаралтай бодисын үйлдвэрлэл, экспортын эсрэг олон жилийн турш хатуу хяналт тавиагүй ч одоо эхлүүлэх цаг нь болсон. Хятадын засгийн газрын нэрийн өмнөөс Өмнөд Америк руу чиглэсэн химийн гаралтай мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус экспортыг багасгахын тулд чадах бүхнээ хийхээ Хятадын тал амласан” хэмээн мэдэгдсэн байна.

Тэрээр цааш хэлэхдээ, "Ши Жиньпин дарга ерөнхийлөгч Байденд Хятадаас орж ирсэн фентанилын улмаас дахин америк хүний амь эрсдэхийг хүсэхгүй байна гээд энэ асуудалд анхаарал хандуулахаа амласан. Энэхүү амлалт нь цаг хугацааны явцад бодитоор хэрэгжиж, уг асуудлын шийдэлд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт найдаж байна” хэмээн нэмж өгүүлэв.

"Бид Ираны талтай харилцаж чадахгүй байгаа юм биш, харин Хятадын тал Ирантай илүү нээлттэй бөгөөд шууд харилцаатай байдаг нь маш том давуу тал юм. Мөргөлдөөнийг хурцатгахаас зайлсхийх ёстойг Иранд анхааруулахыг л хүсч буй хэрэг” хэмээн тэрээр хэлжээ.

Харин ерөнхийлөгч Байден Ши Жиньпин даргыг дарангуйлагч гэж хэлсэн талаар тайлбар хүсэхэд Кирби тодорхой хариулт өгөөгүй юм. Тодруулж хэлбэл өмнөх өдөр нь болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ши Жиньпин даргыг дарангуйлагч хэмээн үзэж буй нь хэвээрээ эсэхийг асуухад ерөнхийлөгч Байден “Тэр коммунист улс орныг удирдаж байгаа гэдэг утгаараа дарангуйлагч” хэмээн хариулсан билээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01