Дуучин Робби Уилльямсын тоглолтыг үзсэн нэгэн эмэгтэй амиа алджээ
2023, 11 сарын 21. 18:510

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт дуучин Робби Уилльямс Австралийн Сидней хотноо тоглолтоо зохион байгуулсан билээ. Тэгвэл уг тоглолтыг үзэж байсан 70 настай нэгэн эмэгтэй унаж бэртэн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн ч харамсалтай нь амиа алджээ.

Тодруулбал, эмэгтэй тоглолт үзэж дуусаад шат хэрэглэхийн оронд суудал дамнан явсан байна. Улмаар тийн явахдаа тэрээр унаж, урагш зургаан эгнээ дамнан өнхөрчээ. Осол гарсан даруй хүмүүс эмнэлгийн тусламж дуудаж түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд толгойдоо хүнд гэмтэл авсныг нь тогтоосон юм. Гэвч харамсалтай нь эмэгтэй амьсгал хурааж, мягмар гарагт эмнэлгийн байгууллагаас түүнийг амиа алдсаныг баталжээ.

Үйл явдлын хүрээнд дуучин Робби Уилльямс ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Харин тоглолт болсон цэнгэлдэхийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр хэрэг явдал тоглолт дууссаны дараа болсон гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35