NVIDIA компанийн өнгөрөгч 3-р улирлын борлуулалт 3 дахин нэмэгдэж, 18 тэрбум ам.долларт хүрчээ
2023, 11 сарын 23. 6:350

Хиймэл оюун ухааны салбарт ашиглагддаг хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч NVIDIA компани өнгөрөгч гуравдугаар улиралд зах зээлийн хүлээлтээс хол давсан ашигтай ажилласан болохоо зарлав.

Тодруулбал NVIDIA компани орон нутгийн цагаар 21-ний өдөр энэ оны гуравдугаар улиралд 18.12 тэрбум ам.долларын борлуулалт хийж, нэгж хувьцааны ногдол ашиг 4.02 ам.долларт хүрсэн талаар цохон тэмдэглэсэн байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад борлуулалт 206 хувиар, нэгж хувьцаанд ногдох ашиг 593 хувиар тус тус өссөн үзүүлэлт болжээ. Үүнээс харахад ердөө нэг жилийн дотор борлуулалт 3 дахин, нэгж хувьцаанд ногдох ашиг 7 дахин өссөн байх юм.

Энэхүү гүйцэтгэл нь Уолл Стритийн хүлээлтээс даруй 10 гаруй хувиар давсан үзүүлэл болсон байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35