GM, Ford компаниуд дахин нийт 500 орчим ажилтнаа орон тооны цомхотголд оруулах болжээ
2023, 10 сарын 4. 15:110

General Motors болон Ford компаниуд дахин нийт 500 орчим ажилтнаа орон тооны цомхотголд оруулах болжээ. Эл шийдвэртээ тэд одоо ч үргэлжилж буй ажил хаялтыг буруутгасан байна.

Улмаар General Motors компаниас мэдэгдсэнээр тэд 164 ажилтнаа орон тооны цомхотголд оруулна гэсэн юм. Орон тооны цомхотгол нь тэдний Охайо болон Индиана муж дахь үйлдвэрүүдэд зохион байгуулагдах ажээ. Үйл явдлын хүрээнд General Motors компаниас гаргасан мэдэгдэлд өгүүлснээр, “Бид үүнийг удаа дараа хэлсэн. Ажил хаялт зарласнаар хэн ч хождоггүй. Энэ арга хэмжээ бол уг баримтын нотолгоо юм. Бидний зүгээс үйлдвэрчний эвлэлтэй аль болох түргэн хугацаанд хэлэлцээрт хүрэхийн тулд найдвар тээн зөвшилцөх болно” гэсэн юм.

General Motors компанийн хувьд урьд таван үйлдвэрийнхээ хүрээнд нийт 1,800 гаруй ажилтнаа орон тооны цомхотголд оруулаад байсан билээ. Тийнхүү эл шийдвэрийн дараагаар уг тоо 2,000 шүргэх болсон байна.

Харин Ford компани хоёр үйлдвэрийнхээ хүрээнд нийт 330 ажилтнаа орон тооны цомхотголд оруулах болсныг зарласан юм. Тэдний хувьд өмнө нь мөн 600 гаруй цагийн ажилтнаа орон тооны цомхотголд оруулаад байсан билээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35