Украинд үзүүлэх тусламжийн багцыг батлахыг АНУ-д уриалжээ
2023, 12 сарын 8. 18:061

Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Вашингтонд айлчлах үеэрээ Украинд үзүүлэх цэргийн шинэ багц тусламжийн төслийг батлахыг АНУ-ын улс төрчдөд уриалжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Орос Киевийг ялбал Москва НАТО-гийн холбоотнууд руу дайрах нөхцөл бий болж, Америкийн цэргүүдийг дайнд татан оруулж болзошгүйг анхааруулж, Бүгд найрамдах намынхнаас Украинд цэргийн тусламж үзүүлэхийг хүссээр байгаа юм.

Гэсэн хэдий ч Сенатын танхим дахь бүгд найрамдахчууд Украины аюулгүй байдлын шинэ тусламж болгон олон тэрбум долларын тусламж үзүүлэх байсан Ардчилсан намын дэмжлэгтэй баримт бичгийг лхагва гарагт батлахаас татгалзаж, хилийн бодлогыг чангатгахын ач холбогдлын талаар санал бодлоо илэрхийлжээ.

Украины ард түмний хүч чадал, эв нэгдэл, зөвшилцөл, эр зоригийн талаар би хувьдаа санаа зовнихгүй байна, харин бид хийх ёстой зүйлээ хийхгүй байгаад санаа зовж байна. Бид тэдэнд зэвсэг, эдийн засаг, ёс суртахуун, дипломат дэмжлэг үзүүлэх хэрэгтэй, гэхдээ хамгийн чухал нь өөрчлөлт авчирч чадах цэргийн дэмжлэг юм” гэж Д.Камерон хэлсэн байна.

Д.Кэмерон зарим америкчуудын үзэж байгаачлан энэ чиглэлд Европ хангалттай ажиллаж чадахгүй байна гэсэн асуудлыг мөн хөндөхдөө, эдийн засаг, цэргийн дэмжлэгийн хувьд Европ өдгөө АНУ-аас хоёр дахин их дэмжлэг үзүүлж байна гэдгийг онцолжээ.

Миний бие энэ асуудлыг бидний үеийнхний хувьд том сорилт гэж харж байна. Европын аюулгүй байдал бол Америкийн аюулгүй байдал гэдгийг бид хүлээн зөвшөөрч, энэ тал дээр нэгдмэл байх ёстой” гэж тэрбээр хэлсэн байна.


Эх сурвалж: Reuters/МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.191.86
   /
2023, 12 сарын 9. 8:54

америк нато гтйн орнууд өөрсдөө эхэлж дайн өдчихөөд одоо ялагдаж нүдний булай болж байгаа өөпөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж орос агуу гүрэн гэдгийг мэддэггүй малнууд юм даа

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35