Жо Байден: Би хамгийн олон ажлын байрыг шинээр бий болгосон ерөнхийлөгч
2023, 9 сарын 7. 2:440

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден орон нутгийн цагаар 4-ний өдөр буюу Хөдөлмөрийн баярын өдрөөр албан тушаалаа хүлээж авснаас хойших эдийн засагт гарсан ололт амжилт, тэр дундаа ажлын байрыг олноор бий болгосон зэргийг онцлон дурдсан байна. Мөн энэ үеэр ерөнхийлөгч асан Дональд Трампыг шүүмжлээд авав.

Ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас дахин нэр дэвших магадлалтай Трамп руу чиглэсэн шүүмжлэлийг хэлсэн явдал нь сонгууль дөхсөний илрэл бололтой.

Ерөнхийлөгч Байден энэ өдөр Филадельфия хотноо болсон үйлдвэрчний эвлэлийн арга хэмжээнд оролцох үеэрээ “Бид Америкийн түүхэн дэх хамгийн олон тооны ажлын байрыг бий болгосон засаг захиргаа” хэмээн өгүүлсэн байна.

Тэрээр “Би хоёр жилийн хугацаанд ажиллахдаа 13.5 сая ажлын байрыг шинээр бий болгож, ажилгүйдлийн түвшинг гурван хувь хүртэл бууруулсан” хэмээн нэмж онцлов.

Түүнчлэн Хойд Америкийн цахилгаан автомашинд татаас олгох зорилго бүхий “Инфляцыг бууруулах тухай хууль”-ийг хэрэгжүүлж эхэлсэн явдал нь томоохон амжилтуудын нэг хэмээн дурджээ. Ерөнхийлөгч Байден “Бид цахилгаан автомашины ирээдүйг “Америкт үйлдвэрлэв” болгож өөрчлөөд байна. Цахилгаан автомашиныг АНУ-д үйлдвэрлэснээр чанартай ажлын байрыг хадгалахын зэрэгцээ нэмэгдүүлэхэд ихээхэн тус нэмрээ өгөх болно” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Тэрээр үргэлжлүүлэн “Намайг албан тушаалаа хүлээж авах үед нийлүүлэлтийн сүлжээний асуудлаас болж Америкийн автомашин үйлдвэрлэгчид шаардлагатай сэлбэг, эд ангиудаа ч авч чадахгүй хэмжээнд хүрээд байсан. Харин манай засаг захиргаа нийлүүлэлтийн сүлжээг АНУ руу дахин чиглүүлэх зорилтыг тавин ажилласны хүчинд одоо бүх зүйл хэвийн болсон. Харин өдгөө хувийн хэвшлийнхэн өөрсдөө хөрөнгө оруулах болсон” хэмээн өгүүлжээ.

Ерөнхийлөгч Байден “Саяхныг хүртэл АНУ-д ажлын байр олноор үгүй болж байв. Миний өмнө энэхүү албан тушаалыг хашиж байсан эрхэм үүрэгт ажлаа хийж байх хугацаандаа ажлын байрыг олноор хорогдуулсан хоёр ерөнхийлөгчийн нэг болон тэмдэглэгдэн үлдсэн” хэмээн ерөнхийлөгч асан Трампыг шүүмжилсэн байна.

Тэр (Трамп) албан тушаалаа авсан үеэсээ хамаагүй цөөн ажлын байрыг үлдээгээд огцорсон. Тэр Нью Йорк хотын Манхэттэн дүүрэг дэх Парк Авенюгийн дээрээс ертөнцийг тольдож байсан бол би Пенсильвань мужийн Делавэр хотоос ертөнцийг харж байна” хэмээн үргэлжлүүлжээ.

Түүнчлэн энэхүү нэр хүндтэй албыг хашиж байх хугацаанд нь ажлын байр олноор хорогдсон ерөнхийлөгчийн нэг нь их хямралын үед ажиллаж байсан ерөнхийлөгч асан Герберт Гувер гэдгийг Байден энэ үеэр мөн өгүүлсэн байна. Улмаар ерөнхийлөгч асан Гувер дахин сонгогдож чадаагүй бөгөөд Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Франклин Рузвельтэд ялагдсан түүхтэй юм.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47