Хятадын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалт 11-р сард анх удаа нэгэн зэрэг нэг саяас давжээ
2023, 12 сарын 12. 14:380

Хятадын орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 12-ны өдөр мэдээлснээр, тус улсад шинэ эрчим хүчний автомашины (цахилгаан, хосолмол буюу хайбрид хөдөлгүүрт, устөрөгчийн автомашин) сарын үйлдвэрлэл, борлуулалт анх удаагаа 1 саяас давсан талаар онцлов.

Тодруулбал Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар, өнгөрөгч 11-р сард шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл 1 сая 74 мянга, борлуулалт 1 сая 26 мянгад хүрснээр сарын үйлдвэрлэл болон борлуулалт анх удаа нэгэн зэрэг нэг сая ширхэгээс давсан хэмээн дурджээ.

Өнгөрөгч 11-р сард шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 39.2, 30 хувиар тус тус нэмэгдэж, автомашины зах зээлд эзлэх хувь 34.5 хувьд хүрчээ.

Энэ оны 1-р сараас 11-р сар хүртэлх нийт цахилгаан автомашины үйлдвэрлэл 8 сая 426 мянга, борлуулалт 8 сая 304 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.5, 36.7 хувиар тус тус өссөн үзүүлэлт болсон ба энэ нь зах зээлийн 30.8 хувийг эзэлсэн байна.

Өнгөрөгч 11-р сард Хятадын нийт автомашины үйлдвэрлэл 3 сая 930 мянган ширхэг, борлуулалт 2 сая 970 мянган ширхэг болж, өмнөх сарынхаас 7 болон 4,1 хувиар тус тус өсөв. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.4, 27.4 хувиар тус тус өссөн үзүүлэлт болжээ.

Өнгөрөгч 11-р сарын автомашины үйлдвэрлэлийн хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.

Түүнчлэн 11-р сард Хятадын дотоодын брэндийн суудлын автомашины борлуулалт 1 сая 556 мянгад хүрч нийт суудлын автомашины борлуулалтын 59.7 хувийг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зах зээлд эзлэх хувь хэмжээ 5.4 пунктээр нэмэгдсэн үзүүлэлэлт болжээ.

Нөгөөтэйгүүр, тус салбар дахь гадаадын томоохон таван компанийн дотор Америк, Францын компаниудын борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр оронтой тоогоор буурсан байх юм.

Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны дэд нарийн бичгийн дарга Чен Шихуа “Хятадад зохион байгуулагддаг хамгийн том хямдрал болох 11 сарын 11-ний өдөр автомашин үйлдвэрлэгчид ч үнээ буулгах зэргээр олон төрлийн сурталчилгааны арга хэмжээнүүд зохион байгуулагдсаны ачаар эрэлт нэмэгдэж, үйлдвэрлэл болон борлуулалт хүлээлтээс давсан” хэмээн цохон тэмдэглэв.

Тэрээр үргэлжлүүлэн “Автомашин үйлдвэрлэгч компаниуд жилийн зорилтоо биелүүлэхийн тулд авто шоу зохион байгуулах зэргээр сурталчилгааны ажлыг эрчимжүүлж байгаа тул энэ 12-р сард ч үйлдвэрлэл, борлуулалт сайн байх төлөвтэй байна. Энэ жилийн автомашины жилийн үйлдвэрлэл, борлуулалт дээд амжилт тогтоох магадлал өндөр байна” хэмээн таамаглажээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35