Ж.Байден, Б.Сандерс нар эмийн үнэ хэт өндөр байгааг хязгаарлана
4 сарын 4. 13:130

Эмийн үнэ АНУ-д хэт өндөр байгааг хэлэлцэх зорилгоор Ерөнхийлөгч Жо Байден, Сенатын гишүүн Берни Сандерс нар лхагва гарагт Цагаан ордонд тусгай арга хэмжээг зохион байгууллаа.

Ерөнхийлөгч хэлэхдээ, нэг л компанид үйлдвэрлэсэн, жороор олгодог эмийн үнэ Итали, Канад, Францад худалдаж буйтай харьцуулахад АНУ-д дор хаяж 2-3 дахин өндөр байгааг дурдав.

Иргэдийн үүрч буй эрүүл мэндийн зардлын ачааллыг бууруулах асуудлыг Ж.Байден сонгуулийн кампанит ажлынхаа үеэр чухалчлан хөндөж байгаа юм. Мөн Сенатын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга Б.Сандерс энэ чиглэлд багагүй хүчин чармайлт гаргаж байгаагийн дотор компаниудад захидал илгээж, тусгай сонсгол зохион байгуулжээ.

Ж.Байден хэлэхдээ, 50 нэр төрлийн эмийн үнийг бууруулах талаар эм үйлдвэрлэгчидтэй тохиролцох, зөвхөн тэтгэвэр авагчид төдийгүй Америкийн бүх иргэдийн хувьд эм авахад зарцуулж буй мөнгөний хэмжээг жилд 2000 доллароос хэтрүүлэхгүй байлгах зорилт дэвшүүлснээ мэдэгдлээ. Тэрбээр цааш нь ярихдаа, астма буюу гуурсан хоолойн багтраа нь АНУ-д хамгийн их тархсан амьсгалын замын өвчин бөгөөд түүгээр 27 сая америкчууд, тэдний дотор 4 сая хүүхэд шаналж байгааг дурджээ. Астмын эсрэг нэг тун эмийг үйлдвэрлэхэд 5 орчим долларын зардал гардаг атал эм үйлдвэрлэгч компаниуд анхны өртгөөс нь 8 дахин өндөр үнээр борлуулж байна. Мөн Их Британид ингалятор буюу амьсгалын аппаратын үнэ 49 доллар байдаг бол америкчууд түүнийг 645 доллароор худалдан авч байгааг Байден дурдлаа.

Энэ оны нэгдүгээр сард Б.Сандерс болон зарим хууль тогтоогчид ингалятор үйлдвэрлэдэг AstraZeneca, Boehringer, Teva Pharmaceuticals, GSK гэсэн дөрвөн компанийг “үнийг хэт өндөр тогтоосон” хэмээн шүүмжилж байв.

Үүний дараа гуравдугаар сард дээрх 4 компанийн гурав нь ингаляторынхаа үнийг 35 доллар болгон бууруулж, үүгээр үнийн дээд хязгаарыг тогтоосон байна.

“Өнөөдрийг хүртэл бид багагүй амжилт олсон боловч энэ бүхэн хангалтгүй байна. Илүү ихийг хийх шаардлагатай” гэж Сандерс хэллээ.

Үүний сацуу 2022 онд баталсан “Инфляцийг бууруулах” хуулийн хүрээнд инсулиний үнийн дээд хязгаарыг 35 доллароор тогтоосныг Ерөнхийлөгч Ж.Байден том амжилт гэж дүгнэжээ. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын Medicare хөтөлбөрийн хүрээнд олгодог эмүүдийн нэр төрлийг 10-аас 50 болгон нэмэгдүүлэх талаар эм үйлдвэрлэгч компаниудтай хэлэлцээ хийх эхлэл тавигджээ.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47