Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Пүрэв гарагт Хамас бүлэглэлээс мэдэгдсэнээр Израилийн Батлан хамгаалах хүчин лхагва гарагт Жабалиа дүрвэгчдийн хуаранд цохилт өгснөөр дор хаяж 195 палестин амиа алдаж, 777 хүн шархадсан гэжээ.
НҮБ-ын Хүний эрхийн албаныхны тодорхойлсноор уг цохилт нь дайны гэмт хэрэгт тооцогдож магадгүй гэсэн юм.
Үйл явдлын хүрээнд Газын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэнээр аравдугаар сарын 7-ы өдрөөс хойш Израиль, Хамасын мөргөлдөөнд 3,648 хүүхэд, нийт 8,796 палестин амиа алдаад байгаа гэсэн билээ. Харин Израилийн талаас мэдээлж байгаагаар мөргөлдөөн эхэлснээс хойш Хамас бүлэглэл тус улсын нийт 1,400 иргэнийг хөнөөж, 200 гаруй хүнийг барьцаалсан гэнэ.
Ройтерс агентлагаас мэдээлснээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мөргөлдөөн гарснаас хойших нэг сар орчмын хугацаанд хоёр дахь удаагаа Израиль улсыг зорихоор төлөвлөж байгаа бөгөөд пүрэв гарагт Израиль улс руу нисэж, баасан гарагт тус улсын ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзана гэсэн байна. Түүний айлчлалын зорилго нь АНУ Израильтай эв санааны хувьд нэгдмэл буйгаа илэрхийлж, тус мөргөлдөөнд Палестины энгийн иргэд хэр их хохирч байгаа, тэдгээр хохирлын хэмжээг хэрхэн багасгаж болохыг дахин үнэлэх ажээ.
Эх сурвалж: The Reuters
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй