Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Дуучин, хөгжмийн зохиолч Тэйлор Свифт Time сэтгүүлийн 2023 оны онцлох хүнээр шалгарчээ.
Уг алдрын эзэнд Time сэтгүүл нийт 9 хүнийг нэр дэвшүүлээд байсан юм. Тэдгээрийг дурдвал, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин, Британийн хаан ширээг залгамжилсан хаан III Чарльз, хиймэл оюун ухааны салбарыг манлайлагч Сэм Альтман, Доналд Трампыг яллагдагчаар татсан Флорида, Жеоржиа, Нью Йорк, Вашингтон мужуудын прокурорууд, ХНС-ийн тэргүүн Жероми Пауэлл, Барби хүүхэлдэй болон дуучин Тэйлор Свифт нар багтсан байна.
Тийнхүү оны онцлох хүнийг тодруулсантай холбогдуулан тус сэтгүүлийн ерөнхий редактор Сэм Жэйкобсийн өгүүлснээр, "Манай гаргийн найман тэрбум хүнийг төлөөлөх нэгнийг сонгох нь тийм ч амар биш. Бид баяр баясгаланг түгээж, дэлхийд гэрэл гэгээ авчирдаг хүнийг сонголоо. Тэр бол цаг агаар шиг хаа сайгүй байдаг хүн" гэжээ.
Time сэтгүүлийн хувьд 1927 оноос хойш “Оны онцлох хүн”-ийг тодруулж байгаа бөгөөд энэ цолыг олгоход тодорхой шалгуур байхгүй ба эерэг эсвэл сөрөг байсан эсэхээс үл хамааран тухайн жилд нийгэмд хамгийн их нөлөө үзүүлсэн хүнд олгодог юм.
Эргэн сануулахад өнгөрөгч онд тус алдрыг Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленський хүртэж байсан билээ.
Эх сурвалж: NYT/МОНЦАМЭ агентлаг/
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй